COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Кобаяши: Япон-Монголын сургалтын эмнэлэг Монгол хүний эрүүл мэндэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна

админ
2020 оны 8 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл болох АШУҮИС-ийн  сургалтын  эмнэлгийн барьж байгуулж өгснийг онцлон тэмдэглэж, уг эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ. Тэрчлэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-гаар дамжуулан  эрүүл мэндийн салбарт бага, дунд хэмжээний техникийн туслалцааны болон төслийн бус буцалтгүй тусламжийн олон тооны төслүүдийг хамтран хэрэгжүүлж ирсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийллээ.

Arslan.mn

Элчин сайд Х.Кобаяши Япон- Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

Arslan.mn

Тэрбээр Япон Улс болон Монгол Улсын нийгмийн салбарын хамтын ажиллагааг, түүний дотор эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618924
2 эможи

зочин
2020-08-08 08:23
хамтран ажиллах хэрэгтэй.Сургалтын сайхан эмнэлэг нэг хэсэг ажиллахад хэцүү байдалд орсон байсан.Анхаарч ажиллана гэж зөв шийдвэр гаргаж байгаа шинэ сайдад баяр хүргье
Зочин
2020-08-05 17:30
Зочин
2020-08-05 14:11
keyboard_arrow_up