COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Азийн Хөгжлийн Банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

2020 оны 8 сарын 03

Arslan.mn

Азийн Хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзлаа.

Arslan.mn

Хөдөө аж ахуйн салбар нь монголын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа Павит Рамачандран онцлон тэмдэглэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар анхаарал хандуулж байгааг тодотголоо.

Arslan.mn

Азийн Хөгжлийн банк хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Үүний нэг нь "Хөдөөгийн хөгжил" төсөл юм. Ирэх жилүүдэд орон нутгийн жижиг бизнесүүдийг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, шинжлэх ухааны ололт амжилтыг малчдын амьдралд нэвтрүүлэх чиглэлд анхаарч төсөл хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Азийн Хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ илэрхийлээд цаашид аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэх,хадгалалт хамгаалалтын системийг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618859
0 эможи

Зочин
2020-08-03 16:12
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up