COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хоёр настай хүүхдийг 10 дугаар сарын 1-н хүртэл цэцэрлэгт авахгүй“

2020 оны 7 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр/ 2020.07.29/ болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Цэцэрлэг, сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ.

Тодруулбал, хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна.

Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ.

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 1 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
618764
6 эможи

Зочин
2020-07-29 17:34
Зочин
2020-07-29 15:01
keyboard_arrow_up