COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мөнхбаатар: Нийслэлээ цэгцэд оруулбал Майдар, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт зүгширнэ

2020 оны 7 сарын 27

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот, байгуулалт, хөгжлийн газрын дарга нарын хамтарсан уулзалт боллоо. Энэ үеэр Салбарын яамны зүгээс хот төлөвлөлтөнд онцгой анхаарч, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай нягт хамтран ажиллах учиртайг сайд Б.Мөнхбаатар энэ үеэр онцлолжээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Нийслэл хотын хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдээ хямд, түрээсийн орон сууцаар хангах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ үед яам эхнээс нь дуустал хяналтаа тавьж, ирээдүйгээ харсан шийдлүүдийг тусгах шаардлагатай. Нийслэл хотоо цэгцэнд нь оруулж чадвал дараа дараагийн бүтээн байгуулалт тэр дундаа Майдар, Шинэзуун мод хотуудын бүтээн байгуулалт эхнээсээ зөв зарчмаар явна гэсэн үг. Тийм ч учраас манай яам бусад мэргэжлийн байгууллагуудтай нэг нүдээр харж, ажиллах зайлшгүй шаардлагатай байна" гэв.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618727
0 эможи

Б.Мөнхбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up