COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХЯ-ны удирдлагууд Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа

2020 оны 7 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд Дотоодын цэргийн штабт ажиллаж, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн, анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Arslan.mn

Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХ-ийн Дэд сайд, Бригадын генерал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дотоодын цэргийн захирагч С.Ганбат болон холбогдох албаныхан  оролцлоо.

Arslan.mn

Дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ: “Улсын онц чухал объектыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг нэр төртэй биелүүлж, ажил, албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Та бүхний амрыг эрье. Алба хаагч бүр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чанд сахин биелүүлж, албаны бэлэн байдлыг ханган, даалгасан үүргийг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Дотоодын цэргийг “Дотоодын цэргийн командлал” болгож өөрчлөн зохион байгуулах чиглэлээр хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлэх, 16 аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжуудыг тухайн орон нутгийн хөрөнгө оруулалтаар болон хамгаалуулагч байгууллагын зардлаар Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад үе шаттай шилжүүлэх ажлыг зохион байгуулах, алба хаагчдыг мэргэшүүлэх болон ахисан шатны сургалт, хөтөлбөрүүдэд хамруулан, мэргэжлийн боловсон хүчээр хангах, мөн тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана.” гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618623
6 эможи

Зочин
2020-07-22 10:26
keyboard_arrow_up