COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Цагдаагийн алба хаагчидтай уулзлаа

2020 оны 7 сарын 17

Arslan.mnУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль Зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй, Дотоод хэргийн Дэд сайд, Бригадын Генерал С.Баатаржав нар өнөөдөр буюу долдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн алба хаагчидтай уулзлаа. Уулзалтанд цагдаагийн албаны газар, хэлтсийн удирдлагууд болон 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид онлайнаар оролцлоо.

Arslan.mn

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Юуны өмнө нийт цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг хүргэе. Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч  бодит алхамуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Цагдаагийн албанд олон жил зүтгэсэн, чадвар, туршлагатай С.Баатаржав даргатайгаа гар нийлэн ажиллахаар болсон. Тиймээс цагдаагийн байгууллагын асуудлыг шийдвэрлэх, бодлогын ажлуудыг хийхэд үр дүнтэй байна хэмээн итгэлтэй байна. Түүнчлэн миний бие иргэдтэй тулж ажиллаж буй хэсгийн байцаагч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг чанаржуулахад анхаарч ажиллах болно” гэлээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн Дэд сайд, Бригадын Генерал С.Баатаржав цагдаагийн нийт бүрэлдэхүүнд хандан “Миний бие цагдаагийн албанд 30 жил ажиллаж, зүтгэсэн байна. Энэ хугацаанд намайг цагдаагийн алба хаагчид бүх талаар дэмжиж, тусалж, хамтран ажиллаж ирсэн билээ. Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө үүргээ цалгардуулалгүй, хариуцлагатай, шудрага, зарчимч ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүндээ Монголын цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн мэндийг хүргэе. Цагдаагийн алба нэр төр, журамт үүрэг дээр тогтдог “Үнэний төлөө” итгэл үнэмшлийн алба. Иймд хувь хүн амьдралдаа, ажилдаа хариуцлагатай, ухамсар, ёс зүйн өндөр шаардлагыг гагц өөрийн төлөө бус нийт алба хаагчдын нэр төрийн төлөө хэмээн санаж яваарай.  Миний бие Засгийн газрын шийдвэрээр энэхүү Дэд сайдын албанд томилогдон ажиллахаар боллоо. Монгол төрийн шийдвэрийг хүндэтгэн хичээн ажиллах болно. Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага, алба хаагчдынхаа төлөө бүхий л чадлаараа дэмжиж, зүтгэх болно. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яамны бодлого чиглэлийг бодит, үр дүнтэй ажил болгоход бүх талаараа дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд аймаг, дүүргийн цагдаагийн газраас санал, хүсэлтээ илэрхийлж, шинээр томилогдон ажиллаж буй Хууль Зүй, Дотоод хэргийн яамны удирдлагуудад ажлын амжилтыг хүслээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
618595
15 эможи

Зочин
2020-07-18 12:41
Монголчуудыг бүгдийг нь зөрчлийн хуулиар шийтгүүлж,том том попорсоор сайд боллоо доо.
zochin
2020-07-18 10:48
ah duu amraga sadangiin tomilgoo gej hychtei yum aa OyunErdene iinturul sadan
Зочин
2020-07-18 00:10
Idermunkh.D
2020-07-17 21:45
Алба, алба хаагчаа гэсэн сэтгэлтэй, шударга, үийдэмгий
Чимэд
2020-07-17 18:49
Чи чадна Харин Зоригийн аллагын хэрэг буруу шийдэгдсэнийг яаравчлан шийдэж зовсон хоёр хүнийг суллаж иргэд олон нийтийн талархлыг хүртээрэй. 3 шатны хуулиар шийдсэн учир суллах боломжгүй гэж 2 шүүгч ярилцлага өгсөн гэнэлээ Тэр шийдвэр бурхан зарлиг юмуу Богдын лүндэн биш хууль баяжиж зөв болж засагдаж явах учиртай
Зочин
2020-07-17 17:39
Oron gergvi 5 jil zahialsan bairandaa orj chadahhvi bgaa alba haagchidaa bodooroi. Bavgar hhk davarch bn shvv
Сундуй Оюунчимэг
2020-07-17 14:18
Нэгэн үе их сургуульд удирдлаган дор нь ажиллаж байлаа. Шударга, хүнлэг, ажлаа мэддэг, албандаа хүндэтгэлтэй ханддаг гээд олон сайхан зан чанарыг хэлж болох юм, танд баяр хүргэж, амжилт хүсье!
keyboard_arrow_up