COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдаар нэрийг нь танилцуулсан Т.Мөнхсайхан гэж хэн бэ?

2020 оны 7 сарын 08

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдан Засгийн газрын гишүүдийг баталсан билээ. 

Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын гишүүдийг танилцуулдаа Т.Мөнхсайханыг танилцуулав. 

Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм. 

Тэгвэл ЭМЯ-ны сайдаар нэрийг нь танилцуулсан Т.Мөнхсайхан гэж хэн бэ?

Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд төрсөн, 2006 онд АШУИС-ийг их эмчээр төгсч, улмаар 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захиралаар, 2019 оны долдугаар сараас УНТЭ-ийн ерөнхий захиралаар тус тус томилогдон ажиллаж байна. Тэрээр Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,  Монголын түлэнхийн сангийн тэргүүн,  Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэдэг.

Т.Мөнхсайхан нь 2006-2019 онд ГССҮТ-д ажиллаж байх хугацаандаа Монголд анх удаагаа үений дурангийн мэс засал, Хагас хиймэл үеийг солих мэс засал, Мөрний дурангийн мэс засал болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудыг тус тус нэвтрүүлэн нутагшуулсан гэгддэг. Тэрээр Монголын түлэнхийн санг байгуулснаар жилдээ 0-5 насны 60 орчим хүүхэд түлэгдэлтээс болж нас бардаг байсныг 90 хувиар бууруулж, төлбөрийн боломжгүй бага насны хүүхдүүдийн зардлыг тус сангаасаа гарган эмчилдэг байна.  Жилдээ нэг ангийн хүүхдүүдтэй дүйцэхүйц бага насны хүүхдүүдийн амь насыг аварч, эндэгдлийг бууруулж чадсан түүний гавьяаг төрөөс үнэлэн алтан гадас одонгоор шагнаж байв.

Түүний хувьд УНТЭ-ийн ерөнхий захиралаар  ажиллаж буй жил ормын хугацаанд хоёр Монголд анх удаагаа хоёр талт буюу амбулаторийн эмийн сан, цогц үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”, эмчилгээний 10 орчим шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, 20 орчим эмчилгээ, үйлчилгээний томоохон дэвшилтүүдийг хийж, хэрэгжүүлжээ.

Т.Мөнхсайхан 14 жилийн хугацаанд 2000 гаруй өвчтөнд өвдөгний үений дурангийн мэс засал, хагас хиймэл үе солих мэс заслуудыг хийсэн хэмээн үнэлэгдэж шилдэг мэс засалчаар шалгарч байв. Т.Мөнхсайхан улсын эмнэлгийг олон улсын жишгээр хөгжүүлэх хэд хэдэн бодит алхамуудыг хийж эхэлсэн гэгдэж буй. Тухайлбал  ГССҮТ-д эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи, эмчилгээг нэвтрүүлж, хэд хэдэн мэс заслуудыг шинээр хийх боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн УНТЭ дээр хагас бие даасан байдлыг цогц утгаар нь хөгжүүлэх, дан ганц улсын төсвөөр биш эмнэлэг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэдгийг цогцоор нь харуулахыг зорьж буй аж.  Тэрээр тусгай мэргэжлийн гэгдэх ГССҮТ,  улсдаа хамгийн томдоо орох нэгдсэн эмнэлгийг амжилттай удирдаж буй залуу удирдлага хэмээн салбартаа зүй ёсоор үнэлэгдээд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
15
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
7
618456
109 эможи

Дуугар
2021-01-02 11:03
Олон жилийн дараа ямартай ч мэргэжлийн сайдай боллоо. Сайд гэдэг нь сайн гэдгийн олон тоо буюу хүндэтгэлийн хэлбэр гэдэг. Сайд болох амархан ч сайд байх амаргүй байх аа. Ухаалаг байгаарай.
Зочин
2020-07-25 11:18
Sarangereliig tultal mongoor ugjij alban tushaald damjsaar yavaa, buruu gariin nusan buu
зочин
2020-07-12 06:52
Аймаг сумдын нэгдсэн эмнэлгийн дарга нарыг дотроос нь бус гаднаас тавьж баймаар юмаа
K
2020-07-10 14:19
Harj l medne magtah boloogui ee
Bat
2020-07-10 12:05
Амжилт хүсье
Байгалиа
2020-07-09 16:23
Мэргэжлийн хүн байх нь чухал зөв сайн хүнийг дэмжиж байна. Амжилт хүсье. Сайд болсонд баяр хүргэе
ХҮСЭЛТ байна
2020-07-09 07:14
САЙД ТА адаглаад ШОНХОР захаар үйлчлүүлсэн хүмүүст НӨАТ өгдөг болгооч.
Зочин
2020-07-09 01:15
Шинэ үеийн шилдэг залуу эмч, мэргэжлийн хүн ямарч гэсэн салбараа аваад явах чадалтай. Эрүшл мэндийн салбарт маш их гадны зээл тусламж ирдэг. Түүнийг үе үеийн дарга нар нь хуваагаад иддэг гэдэг. Мөн олон улсын эмч нарын сайн дурын олон байгуулага эмнэлгийн олон үйлчилгээ үзүүлдэг боловч тэр болгон хэрэгцээтэй н хвч чаддаггүй өнөөх л дарга нар өөрсдийн хүмүүсээ 60%-д нь жихдэг. Шинэ сайд өөрөө хүмүүнлэгийн ажил эрхлэх тул энэ асуудлууд дээр анхаарлаа хандуулаарай.Мөн даатгалын сангийн эмийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Байнгийн эм хэргэлдэггүй над шиг иргэд бие чилээрхсэн үед шаардлагатай эм, тариаг даатгалын хөнгөлөлтөөр эдлэнэ гэдэг олдохгүй эд байлаа.Иймд энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.
enkhee
2020-07-08 22:56
1-r embelgiin dargaar zaluu emch tavuarai shin saidaa
enkhee
2020-07-08 22:55
1-r emnelgiin dargaar zaluu hun
Зочин
2020-07-08 22:34
Ер нь дажгүй залуу юм бишүү? Би нэг муу юм Жамц даргыг бодвол эр эмийг ялгаад л байдаг юмдаа
enhee
2020-07-08 22:32
Мундаг залууд амжилт хүссэн ерөөе.Болж бна аа залуу хүн зоригтой байхаа эрүүл мэндийн салбараа сайн хөгжүүлж их зүйлийг хийх байхаа ажилд амжилт хүсье
Иргэн
2020-07-08 22:09
Үнэхээр зөв хүнээ сайдаар тавьсанд баяр хүргэе! Хийсэн бүтээсэн зүйлтэй, эрч хүчтэй, эрдэм мэдлэгтэй, залуу, эмнэлгийн тогоонд байж жаргал зовлонг мэддэг туршлагатай сэтгэлтэй сайддаа улам их амжилт хүсэн ерөөе!
Мөнхөө
2020-07-08 21:03
ЭМЯ мэргэжлийн мундаг сайдтай болсон байна.Сарангэрэл сайд үнэхээр сайн ажилласан шүү.Багаар хамтарч ажиллана гэдэг чинь амжилтанд хүргэнэ.
zochin
2020-07-08 20:37
vneheer chadvartai super saidtai bolsond bayartai bna
Ennis
2020-07-08 19:45
Тэр энэний хүү гэхгүйгээр чадварлаг боловсон хүчин гэдгээр нь харж сурмаар юм шиг
Termes
2020-07-08 15:42
Estoi zub songolt .EM iin salbar maana zorigtoi saikhan udirdagchtai bolloo.Shinechlel ih hiij olon zuil uurchlugduh bh gej naidaj bn
Hvnii hiisniig vnegbidvvldeg hvmvvs
2020-07-08 15:02
Budag tvrhehdee bish shvde mundag hvn shvv. GSSVT ymar bgad ymar bolsn 1 r emneleg ch gsn. Hen durtai ni budag tvrhej ywdaggvi shd. Vneheer mundag mungu gdgiig mederchihsn bolohoor law l busad shig yun tvrvvn ideh gj ulairahgvi bh.
Зочин
2020-07-08 13:55
Эмнэлгүүдийн дарга нараа шижигнэсэн залуучуудыг томилоорой. Идэж уухаас өөр ажил хийдэггүй настай дарга нараа солиорой гэж хүсэж байна
budag turheed uu
2020-07-08 12:20
budag turheh sonin bish
Оюун
2020-07-08 12:10
Ёстой мундаг менежменттэй захирал юм билээ болж болж гэмтэл.нэгдүнээр эмнэлгийг ямар сайхан болносоныг
keyboard_arrow_up