COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: БСШУСЯ-ыг өөрчлөн байгуулахаар хуульд тусгаж, бусад яамдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ

2020 оны 7 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын бүтцийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

Тэрбээр "Яамдын чиг үүрэг, давхцлыг арилгаж, үр дүнтэй, шуурхай байлгах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуульд тусгаж, бусад яамдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хуваах саналыг хуулийн төсөлд тусгалаа. Ингэсгээр боловсролын болон соёлын салбарт төрөөс авч буй бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, сэргээн хөгжүүлэх боломж нээгдэнэ.

Харин нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, амьдарлын зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан Нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг бодлого, зохицуулалтыг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байхаар тусгалаа.

Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын, Соёл урлагийн газрыг Соёлын сайдын, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзэн тогтоолын төсөлд тусгалаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618419
1 эможи

Иргэн777
2020-07-07 12:20
Сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Яамдууддаа мэргэшсэн мэргэжлийн хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нь томилоорой. Ард иргэд бид итгэж найдаж хүлээж байна
ard ayush
2020-07-07 12:12
bas boduushtai l ym. gehdee zow hvnee l songoh heregteidee. Mergejil neg, turshlagatai sanaachlagatai. Minii huwid bol uul uurhai hvnd vildweriin ymanii saidad Y.Sodbaatriig tawiasai gej hvsej baina. bogino hugatsaand said baihdaa vr dvntei chuhal ajluudiig sanaachilsan shvv dee. Niseh buudal, hurdnii shine zam, agaariin teewriin liberalchlal geh met...
keyboard_arrow_up