COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: Монгол Улс 7 сард хилээ нээхгүй

2020 оны 7 сарын 01

Arslan.mn

УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр гадаадаас иргэдээ татах ажлын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өлгөө.

Тэрбээр "Хилийн хязгаарлалт цаашид үргэлжлэх учир 7 сард үйлдэх тусгай нислэгийн хуваарийг УОК-оор батлууллаа. Ингээд манай иргэд хамгийн ихээр оршин сууж буй БНСУ руу 7 сарын 2-нд хоёр онгоц нисэхээр болсон. Үүний дараа

  • 7 сарын 4-нд Токио руу,
  • 7 сарын 7-нд Сөүл рүү дахин хоёр нислэг,
  • 9-нд Истанбул руу,
  • 15-нд Сөүлээс зөвхөн транзит зорчигчдыг татан авна.

Үргэлжлүүлээд 7 сарын 20-нд дахин Сөүл рүү, 21-нд Токио руу, 26-нд Франкфурт хотууд руу нислэг үйлдэнэ.

Эдгээр нислэгийн хуваарийг тусгаарлах байр суларч буй өдрүүдийн хуваарьт тааруулан гаргасан гэдгийг онцлон хэлмээр байна. Тусгаарлах байрны хүрэлцээ бага боловч нэмэгдэж байгаа бөгөөд дахин нэмэлт нислэг үйлдэх боломжийг судалж байна. Бид зөвхөн тусгай нислэгээр бус газрын боомтуудаар ч иргэдээ татаж байгааг та бүгд мэднэ. Ингээд 7 сард агаарын болон газрын боомтоор 3000 орчим иргэнээ татах урьдчилсан тооцоо гарсан" хэмээн тэмдэглэв.

Улсын хилийг 8 дугаар сард нээх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн үндэслэн УОК шийдвэр гаргах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
2
confuse an post
angry an post
3
618318
20 эможи

Зочин
2020-07-03 21:47
Энэ тусгай үүргийн нислэг чинь бүүр бизнес боллоо. Нислэгийн нэмэлт төлбөр шинжилгээний төлбөр карентины төлбөр гээл бөөн төлбөр мөнгөнд иргэд чинь сөхөрч байна ш дээ.
Зочин
2020-07-02 19:12
Эрүүл байгаа дээр нь хурдан иргэдээ татаж авдаа.Санхүү орон байрны асуудалд ороод тун хэцүү байна.
Harimaar bna
2020-07-02 14:52
Korean airiig nisgeech yagaad horiod bgan be urin dulaan tsagt zaaval buudald bairluulah shaardlagagui tsergiihen hurtel tavan tolgoid maihand bairlaad bj boldog hotod oirhon gazar ger camp Nd eh orondoo iregsdiig ger maihan bariad bailgaj boliishdee mun bairluulah zardal honogiin 50,000 ih bna mun miatiin nisleg yagaad heviin ueiinhees unetei bgan be hunii zovlongoor business hiij bolohgui ee
A. Mendgul
2020-07-02 14:02
Kazakhstand baigaa irgedee abahgui uym uu
Otgonbaatar
2020-07-02 12:48
Helee neegeeche ger bvl mn getsvvdlee gudmand garlaa vnheer hamag yma shawhlaa sh de 3 hvvhedtei bi ooro mongold gatschaad bna hurdan ywmaar bna irii geheer zardal n alag eswel vnegui awchir ta nart ogdog mongo alag bna vnheer hvch hvrehgui bna gudmand honj bna shv de ehner hvvhed mn ywi geheer hel n haalttai getsvv bna shv de
Зочин
2020-07-02 09:58
2022 он хүртэл хилээ хаагаарай.
харамсалтай
2020-07-02 08:51
ХАР захуудаа хэвийн горимд ажлуулаад байж юундаа хориг тавиад байНА ВЭ?
Балжинням
2020-07-02 01:35
8 сард хилээ нээгээрэй
zochin
2020-07-02 00:22
uls ornuud hesegchlen hilee neej bna, korea n air iig nisgeech
zochin
2020-07-02 00:19
korean air iig nisgeechee,
zochin
2020-07-01 18:24
gaigui bga solongos, ypontoi hilee neegeechee uher mini.ywah neg ni ywmaar bn!!!
keyboard_arrow_up