COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮ-чид сайдын суудалд “ГОРИЛЖ“ эхэлсэн үү

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Найм дахь удаагийн парламентын сонгууль болж, өчигдөр шинээр сонгогдсон гишүүд түр үнэмлэхээ гардаж авлаа. Одоо наадмаас өмнө МАН-ынхан шинэ Засгийн газраа яаравчлан байгуулах хэрэгтэй болж байна.

Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар шинэ Ерөнхий сайдыг томилно. 

Өнгөрсөн удаагийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй ажилласан. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын дөрөв хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчлаад байгаа юм.

УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар Засгийг У.Хүрэлсүх дахин толгойлох нь тодорхой  болж, давуу эрхтэйгээр Засгийн газраа бүрдүүлэх юм. Тэгвэл түүний тэргүүлэх Засгийн газрын сайдуудад хэн хэн нэр яригдаж байгаа талаар мэдээллийг тоймлон хүргэе. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ХНХ-ийн дэд сайд ажиллаж байсан Г.Өнөрбаяр зэрэг ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон зарим хүмүүс  сайдын суудалд яригдаж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тухайлбал, БСШУС сайдаар энэ удаад Ё.Баатарбилэгийг сайдаар дахиулахгүй. Харин хамгийн олон саналаар гарч ирсэн Н.Учрал гишүүнийг сойх магадлал өндөр байна. Гэтэл Н.Учрал гишүүн өөрийнхөө аавын компанид ЖДҮ сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн байдаг. ЖДҮ-чин гишүүнийг ирээдүй хойч иеэ бэлтгэх боловсролын салбарт тавих нь хэр зохистой вэ? 

БХЯ-ны сайдаар энэ удаад Ж.Энхбаяр суух хамгийн өндөр магадлалтай байна. Учир нь тэрбээр анхнаасаа сайдын суудалд суух тохироотойгоор УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Гэвч тэрээр мөн л ЖДҮ-ийн хэрэгтэй холбогдсон нэгэн юм. Тодруулбал, түүний хувьд 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан гэх хэрэгт холбогдож байсан.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дэд сайд Г.Өнөрбаяр, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайдаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарыг томилно гэх шуум хамгийн хүчтэй өрнөж байна. Гэтэл энэ хоёрын хувьд мөн адил ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсо нэгэн. 

Гэхдээ Засгийн газрын эсрэг, сайдынхаа эсрэг үзлийг хэд хэд гаргаж байсан учраас мань хүнийг шулуухан томилохгүй л болов уу.

Тиймээс  ЖДҮ-чиддээ сайдын суудал өгвөл иргэд Ерөнхий сайдад дахин итгэх болов уу? 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
618279
4 эможи

Зочин
2020-07-02 10:49
ЖДҮ холбогдсон л бол цаашаа шүү
Зочин
2020-07-02 09:00
Бсшуя сайд учрал л байнада
Зочин
2020-07-01 17:36
Боловсролыг л бужигнуулаад байхгүй тулхтай хүний гарт өгөөсэй. Өнгөрсөн 4 жилд энэ салбараар хангалттай тоглосон доо.
Зочин
2020-07-01 14:39
Батлан хамгаалах салбар бол төр ард иргэдийг гадны түрэмгийллээс хамгаалах чухал салбар Энхбаяр сайд хийхэд буруудаад байх юм байхгүй
Зочин
2020-07-01 14:38
Мэдлэг чадвартай хүн нь чаддаг зүйлээ хийсэн нь зөв. Би хувьдаа Энхбаярыг сайд болгохыг дэмжиж байнадаг
Зочин
2020-07-01 11:38
ЖДҮ чид биш ээ ЖДҮ ээс хулгайлагчид .
Зочин
2020-07-01 02:28
МАН нэрээ цэвэр байлгах, хэл аманд их орохгүйн тулд ЖДҮчин гэдэг нөхдөөсөө зай барьсхийж дэвшүүлж дэвэогэхгүй байх хэрэгтэй . Ждүчин сайд, ждүчин гишүүн, ждүчин нам гээд дайснууд нь цоллоод салахгүй. ЖЭнхбаяр, Энхбаяр, Содбаатар_ Учрал. Улаан гэх мэт ждүчдийг сайд бүү болгоорой.гэж сонгоггч олон захиж байна.
ард түмэн
2020-06-30 21:46
энэ ждүч дээ арга хэмжээ авалнүй бсаар бгаад дахиад сонгогдчлоо одоо ждүдээд бж дээ муусайн новшийн луйварчингууд
Зочин
2020-06-30 19:31
Zochin
2020-06-30 15:06
Er ne heleh neg uur hiih ne bas uur yum Hyyli daanch tegsh yilchlehgyi yum
Зочин
2020-06-30 13:38
keyboard_arrow_up