COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Аймаг, сумын баяр наадам долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг болно

2020 оны 6 сарын 29

Arslan.mn

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр "XIII зуун цогцолбор" газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж,  дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
4
confuse an post
4
angry an post
2
618249
27 эможи

Jaga
2020-07-03 01:32
Naafsm hiihed yaadgiin songuuli hiigeed bvh yum boloj bj naafam yagad bolohgvi gej huwi hvn uuruu zuw bodoltoi bj hariutslagtai bwal hiihed yun bolohgvi gej gadaadad bga irgedee awchiraad l bga biz de hvnii hudulmur zvtgeliig vnelj suraach zarim neg hvmvvs bolomj bololtsoo bvhii l hvch chadlaara hiiged l bhad arai dendvv yumaa
Tse
2020-06-30 15:06
Naadmaa boliochee
zochin
2020-06-30 08:09
Монгол наадам зөвхөн Монголд байдаг, Та биднийг бусдаас өөр Монгол болгож харагдуулах, бидэнд нэг ижил үнэт зүйлтэй байгааг харуулдаг зүйл тул үнэлж, хүндэтгэж явах хэрэгтэй. Нэгдмэл үнэт зүйлгүй улс орон тухайлбал хувь хүний үнэт зүйл дээр тулгуурласан ардчилал бүхий АНУ өнөөдөр нийтийг хамарсан цар тахлын өмнө яаж сөхөрч буйг Та бид харж байгаа Гэхдээ би АНУ-н чөлөөт ардчиллыг муу гээгүй, харин бидэнд тохирох хамгийн шилдэг нь биш гэдгийн баталгааг л бид хаөрж байгаа гэх гэсэн юм
Zochin
2020-06-30 00:44
Hutsaach ta nar gadaadad gatsaasan irgedee shalguurgui avchij chadshgui bj uhsenii naadam. Hilee mongolchuuddaa neej urgedee av. Mongol hun mongoliin baylag. Undsen huuliin erhee edelj eh orondoo ochmoor bn. Hilee nee hilee nee
зочин
2020-06-29 21:16
Наадам хийх хэрэггүй.Ингэж хийж байгаа нь монгол наадаарай дүйцхүүц биш болохоор сонирхолгүй мөнгө угаах,мөнгө идэх л зүйл.
Зочин
2020-06-29 19:25
НААДАМ ХИЙХ АРД ТҮМЭНД ХЭРЭГГЗЙ ЭРХ БАРИГЧИД МӨНГӨ УГААХАД Л ХЭРЭГТЭЙ
keyboard_arrow_up