COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС-аас 99 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын дансанд оржээ

2020 оны 6 сарын 09

Arslan.mn

Цар тахлын энэ үед Олон улсын валютын сангаас гишүүн улс орнууддаа үзүүлж буй санхүүжилтийн хэрэгслийг ашиглан хөтөлбөрийг өөрчлөх шийдэлд хүрсэн. Ингэснээр түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх бөгөөд манай улсад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ гэж Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнгөрсөн сард мэдээлж байв. 

Харин энэ санхүүжилт Монгол Улсын дансанд орсон талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр ОУВС-ийн захирал Кристалина Георгиева "Монгол Улс Covid-19-өөс хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээ авсан нь олон хүний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалсан. ОУВС-гаас олгож буй 99 сая долларын санхүүжилт нь дээрх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэхэд тус нэмэр болно" хэмээн мэдээлснийг фэйсбүүк хуудастаа хуваалцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617663
3 эможи
keyboard_arrow_up