COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор боллоо

2020 оны 5 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. 

Хуралдаанаар хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.

Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18.8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31.4 тэрбум төгрөг,  нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617394
2 эможи
keyboard_arrow_up