COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа

2020 оны 5 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын өнөөдөр /2020.05.06/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд болон танхимын сайд нар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд:

  • 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна.
  • 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.

2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 

  • Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.
  • Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
  • Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг болголоо.

Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
616869
13 эможи

Хүүхэд
2020-05-07 08:56
4satin suuleer huuhdiin mongoos hasadj bg huuhd awh bolomjtoi yu hariu ogooroi
Зочин
2020-05-07 00:20
2020 оны 10сарын 1-нээс хүүхдийн мөнгө буцаад 20000 болох уу,эсвэл өмнөх жилүүдийнх шиг 8 зэрэглэлтэй амьжиргааны түвшнөөр ор тас хасах уу
zochin
2020-05-06 23:41
Niigmiin daatgaliin sangaas awdag groupiin mungu bas tetgewer awdag hugshchvvl n yah yum be yalgaad bgaamu yaagaad bgaan
Зочин
2020-05-06 22:59
1.2.3 хүүхэдтэй өрх толгойлсон ядарч яваа ард иргэд хохироод үлдэж байгаа юмуу?
Zochin
2020-05-06 18:33
Gadaadad baigaa khuukhded khuukhdiin mungu ogokh um uu khoroonoos asuukhaar gadaadad baigaa khuukhded ogokhgui geed baidag
Зочин
2020-05-06 13:09
mash zuw shiidwer baina. bajarallaa. odoo enethegees mongolcuudaa eh orond n awaad ireh heregtei baina.
keyboard_arrow_up