COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томилов

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар М.Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо.

М.Баярмагнай 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.

1999-2008 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.

Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616657
1 эможи

keyboard_arrow_up