COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Энхтүвшин: БНСУ-д байгаа иргэд суулт хийлээ гээд онгоц, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй

админ
2020 оны 4 сарын 28

Arslan.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо 3000 байсан ч тасралтгүй нэмэгдсээр 9890-д хүрээд байна. Иргэдийг тусгай нислэгээс гадна ОХУ, БНХАУ-аас авто замаар байнга татан авчирч байна.

Эхний ээлжинд эмчилгээ хийлгэхээр явсан, өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авчрах шалгуур гаргаж хэд хэдэн удаагийн нислэгээр иргэдээ авчирч байгаа боловч ирэх хүсэлт гаргаж байгаа хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байна.  Байнгын нислэг хийдэггүй нэг л улс руу нисвэл бусад хүсэлт гаргаад байгаа 57 улс руу бүгд руу нь нисэх болно. 

Ялангуяа БНСУ-д олон ч монголчууд бий. Олон ч удаа нислэг үйлдлээ. Цаашид ч хийнэ. Шалгуурын дагуу л иргэдээ авчирч байна. Элчин сайдын яамны гадаа суулт хийлээ гээд нэмэргүй. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоцны тоо, багийн тоо нэмэгдэхгүй, тусгаарлах байр савны тоо нэмэгдэхгүй. Тиймээс аль болох аргагүй шаардлагатай иргэдийг татан авч байна.

Гэтэл Энэтхэгт байгаа Монголчуудын нөхцөл байдал амаргүй байна. Тэнд байгаа улсууд дамжаад ирвэл авах боломж байна. Манайх Энэтхэг, АНУ, Австрали руу нислэг хийх боломжгүй. Байнгын нислэг хийдэг улс руу нисэх боломжтой." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616600
4 эможи

зочин
2020-04-28 21:40
Хүний нутагаас жаргал эрж явахаар өөрийн нутагаа диваажин болго гэсэн үгийн үнэнг харуулж байна.
Эрдэнээ
2020-04-28 17:12
Энхтүвшин новш чи өөрийнхөө хүүгээ татаж авчихаад бусдыг нь хөл хорьж чадаж бнаа өмхий хужаагын дэмжсэн новш
Иргэн
2020-04-28 13:36
Австралиас дамждаг болохоор , Жишээ нь Солонгосоор дамжихад Солонгос хүртэл 12 цаг нисч чилээдэг .
zochin
2020-04-28 13:34
ulsiin ontsgoi kommissiig ene uwgun dargalj udirdaj baigaa geheer itgehed vnendee hezuu baina shde. hedheen sariin umnu tusgai bvs baiguulj 5 say hytad irgen oruulj mongoliig hugjuulne geed soliorch baisan zunug chavgants shuude
keyboard_arrow_up