COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Шаардлагатай бол хаах, хорих зэрэг хатуу арга хэмжээ авна. Сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй

админ
2020 оны 4 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид19 цар тахлын аюул дэлхий дахиныг түгшээж, Монгол Улс бэлэн байдлын зэрэгт шилжсэн даруйд Цэргийн төв эмэнлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ-д тус тус ажилласан. Гэнэтийн нөхцөл үүсэж бүх нийтийг хамарсан цар тахал дэгдэхэд хэрхэн ажиллах талаар бэлтгэл хангаж урьдчилсан байдлаар 1,000 хүнээр тооцон салбарын хэмжээнд бэлэн байдлаа хангах үүргийг өгч байв. Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон "Мөнхийн тун" эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг биечлэн шалгав.

Хоёрдугаар эмнэлгийн лабораторид Ковид 19-ийн оношилгоог ч хийж болох аж

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусийн халдварын оношилгоо хийх чадавх, эрэмбэлэн ялгалт хийх бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг байнгын бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.

Мөн “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” -ийг ашиглалтад оруулж ард ирFгэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Ингэснээр манай улс анх удаа изотопын үйлдвэртэй болсон бөгөөд олон төрлийн өвчнийг эрт үед нь эд, эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораторитой болсон байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсний дагуу тус лабораторид Ковид 19-ийн оношилгоог ч хийж болох аж. Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчлалтай хийх юм байна.

Олон Улсын стандарт хангасан тус лабораторид ажиллах боловсон хүчний бэлтгэл хангагдсан талаарх мэдээллийг сонсоод Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн бэлэн байдлын үеийн бэлтгэлийг сайтар хангасан байна гэв.

Мөнхийн тун 24 цагаар ажиллаж өдөрт 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна

Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн, уртасгасан цагаар ажиллаж байгаа гэв. Өдөрт 10 гаруй мянган хамгаалалтын хувцас, 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.

Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, амьдарч байгаа энэ үед Монгол Улсын иргэд төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж, өөрийгөө болон гэр бүл үр хүүхэд, бусдыг хамгаалж амны хаалтаа сайтар хэрэглэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. "Мөнхийн тун" үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан уртасгасан цагаар ажиллаж, эмнэлгийн ажилчид, ард иргэдээ хэрэгцээт зүйлсээр нь хангаж ажиллаж байгаад талархаж байна гэсэн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарынхан түүврийн аргаар цар тахлын дэгдэлтийн тандалтыг өдөр бүр хийж, Ковид 19-ийн шинжилгээг хийж, шинжилгээгээр Ковид 19 илрэхгүй байгаа нь Монгол Улс тус цар тахлыг дотооддоо алдаагүй болохыг илтгэж байна. Энэ нь Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн цаг үеийн хорио цээрийн дэглэмүүд болон бусад арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцлов. Иймд Ковид 19-ын тархалт дэлхийн улсууд тэр дундаа хөрш орнуудад хумигдаж, намжих хүртэл бүх нийтийг хамарсан гэнэтийн хориглох, хязгаарлах шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр байх болно гэдгийг эмнэлэг болон үйлдвэрийн ажилчид, нийт ард иргэддээ хандан хэлж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
616432
34 эможи
keyboard_arrow_up