COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Дараах нөхцөлтэй ААН-ийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг ОЛГОНО

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ХНХ-ийн сайд С.Чинзориг нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно. Үйл ажиллагааны орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН, байгууллага НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдана. 

Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.  Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд  НДШ-ийн чөлөөлөх хөнгөлөлт дараах журмаар явагдана.

  1. Хууль батлагдахдаа ААН, байгууллага гэсэн үг хэллэгтэй батлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчит төрийн  оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагад НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

  2. Хөнгөлөлт чөлөөлөлтөд ТББ хамаарахаар журамлалаа.

  3. Өмчийн хэлбэр хамаарахгүйгээр бүх их дээд сургууль НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

  4. Дээр дурдсан гурван хэвшилд ажиллаж байгаа даатгуулагчид буюу ажилтнууд НДШ-ээс чөлөөлнө. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс буюу сайн дураараа шимтгэл төлж байгаа иргэд зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлнө.

  5. Ажилтны болон ажил олгогчийн НДШ-ийг чөлөөлөхдөө 2020 оны нэгдүгээр улирал буюу нэг, хоёр, гуравдугаар сард төлж байсан НДШ-ийн хэмжээнээс илүүгүй хэмжээгээр төрөөс НДШ-ийг чөлөөлөхөөр журамд орууллаа. 

  6. Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дураараа НДШ төлж байгаа иргэдийг татвараас чөлөөлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод буюу 420 мянган төгрөгөөс тооцож, зургаан сарын хугацаанд НДШ-ийг чөлөөлнө.

  7. Улсын онцгой комиссын болон орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН-ийн ажилчнуудад дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1  хүртэл сар бүр 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төрөөс олгохоор журамлалаа.

Дээрх хөнгөлөлт чөлөөлөлтөд ойролцоогоор 45 мянга ажил олгогч, 700 мянган даатгуулагч хамрагдахаар байна. Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
3
yay an post
3
sad an post
3
ouch an post
3
confuse an post
4
angry an post
12
616183
65 эможи
keyboard_arrow_up