COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Энхтүвшин: Дараагийн нислэг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-руу хийгдэнэ

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Шуурхай штаб нь Засгийн газар, УОК-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, өдөр тутмын асуудлыг зохицуулах үүрэгтэйгээр 24 цагаар ажиллаж байна. 

Шинэ коронавирусийн тархалтын байдал улам хүнд болж байна. АНУ-д халдвар авсан хүний тоо 244,877 болчихлоо. Нэг өдрийн дотор 29,784 хүн өвдөж байна. Ийм тохиолдол өмнө нь Хятад, Солонгос, Италид ийм зүйл болоогүй. 

Эх орондоо ирье гэсэн хүний тоо 20-иодхон хоногийн өмнө 3,000 орчим байсан бол өнөөдөр 6,100 болоод цаашдаа нэмэгдэх хандлагатай болчихсон байна. Нийт 47 орноос хандсан байна. 

Тэр орнуудад байдал хүнд байгаа учраас манай иргэдийн байдал амаргүй байна. Ажилгүй, орлогогүй болохоос өмнө арьс өнгөөр ялгаварлах үзэгдэл нэлээд их ажиглагдах болсон. Гадагшаа гарч, дэлгүүр орж, хүүхдээ салхилуулах боломжгүй болсон учраас эх орондоо ирье гэж байгаа юм. 

Гэвч бид нислэгийн хэлэлцээртэй орнууд руу л нислэг хийнэ. Нислэг хийгдэж байгаагүй АНУ, Канад зэрэг улс руу нислэг үйлдэх боломжгүй. 

Дараагийн нислэг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-руу хийгдэнэ. Тусгай нислэгийг ойрхон хийх боломжгүй. Нисэх баг иргэдтэй адил тусгаарлалтад орно. Олон баг байхгүй учраас ойр ойрхон нислэг хийх боломжгүй юм. 

УОК-оос гадаад орноос ирэх иргэдэд коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлага БНСУ-д байгаа иргэдийн хувьд хангагдаж байна. Өчигдөр тус улсаас ирсэн 270 орчим хүний 18 нь л шинжилгээ өгч чадаагүй байсан. 

Байрлуулах байрнуудыг зохицуулсан. Гэр бүлээрээ болон зайлшгүй асаргаа шаардлагатайгаас бусад бүх зорчигч нэг нэгээрээ байрлана.  Бүх зүйл хяналтад байгаа. " гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
615639
5 эможи
keyboard_arrow_up