COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа авна

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

УОК өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон бөгөөд хөл хориог сунгасантай холбоотойгоор Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 24-нөөс хойш авна.

2020-2021 оны хичээлийн жил наймдугаар сарын 15-наас эхэлнэ

Гэхдээ энэ нь халдварын нөхцөл байдал дээрдэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн тохиолдолд наймдугаар сарын 15-наас хичээл орно гэж ойлгох хэрэгтэй, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцолсон юм.

Харин энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Багш нарын амралтын хуваарьт мөн өөрчлөлт орохгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн долоон долоо хоногийн турш бямба гарагт хичээллэнэ гэдгээ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615094
5 эможи
keyboard_arrow_up