COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Насантогтох: Эрчим хүчний үйлчилгээг цахим болгосноор хүлээлгийн хугацааг хоёр дахин багасгаж байна

2020 оны 3 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаанаас эрчим хүчний үнэ тарифтай холбоотой гарсан шийдвэрийн талаар ЭХЯ-ны Газрын дарга мэдээлэл өгч байна.

Энэ талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалах дүрэм шинэчлэгдэн батлагдлаа. Эдгээр дүрмүүдэд 2001 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байсан. Энэ нь эрчим хүчээр хангагч байгууллаг болон хэрэглэгчийн харилцааг зохицуулсан дүрэм юм. 

Хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтууд шинэчлэгдсэн. Тухайлбал, хэрэглэгчийн эрчим хүч хэрэглэхтэй холбоотой техникийн нөхцлийн асуудлууд энд тусгагдсан. 

Хэрэглэгчийн хүсэлт, саналыг 100 хувь цахимаар авдаг болсон. Мөн богино хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд шийдэгддэг болж байна. 

Хэрэглэгч хүсэлт гаргасныхаа дараа хийгдэж байгаа тооцооллыг цахимаар бүрэн хянах боломжтой системийг нэвтрүүлсэн. Үүнийг баталгаажуулсан дүрэм өнөөдөр батлагдлаа.

Мөн шугам сүлжээг хамгаалах дүрмийн шинэчилсэн. Тухайн хэрэглэгч төв суурин газрын шугамын зурваст зөвшөөрөлгүйгээр хашаа хатгах, шугамын трасст өөрчлөлт оруулах зэргээр хүндрэл учруулдаг. Ингэж хүндрэл учруулсан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх заалт тусгагдсан. " гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614971
1 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up