COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүндэтгэх шалтгаантай 1,000 иргэнийг БНСУ-аас дөрвөн удаагийн нислэгээр авчрахаар болжээ

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Өндөр настан, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон тэнхрэх шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ түрүүлж авчиръя гэж тооцож байгаа"  талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1,000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авахаар болжээ.

Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэсэн байна.

Монгол иргэдийн тухайн оронд оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах бөгөөд авчирсан иргэдийг 14 хоног тусгаарлаж оношлох ажээ.

Харин иргэдийн ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг өөрсдөөр нь хариуцуулах шийдвэр гаргасан байна. 

Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын ХМОНХ-ээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
2
614669
12 эможи
keyboard_arrow_up