COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Баатарбилэг: Сургалтын төлбөрийн зээлийг бусад зээлтэй андуурч болохгүй

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. 

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “1993 оноос Сургалтын төрийн сан гэж байгуулагдсан. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, өнчин, амьдралын боломж муутай, сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй айл өрхүүдийн амжилттай сурч, төгссөн, магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд орсон орсон хүүхдүүдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож, сургаж, төгсгөдөг журам хэрэгжээд 27 жил болж байна.

Энэ хугацаанд 2004, 2008 онд зээлийн сангийн журмаараа зээл аваад, сураад, амжилттай төгссөн 26,000 оюутан залуусын 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон. 

Сургалтын зээл авахдаа оюутнуудтай гэрээ байгуулдаг. Тухайн үеийн журмаараа, төгсөөд 5 жил ажиллана, мэргэжлээрээ ажилласан байна, НД-ын шимтгэл төлсөн байх зэрэг олон үүрэг хүлээж, гэрээ байгуулдаг. Зарим тохиолдолд зээлээр суралцаж төгссөн хүн нас барсан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон зэрэг асуудал гарсан бол хүчингүй болгодог.  

Өчигдөр өргөн барьсан журам бол цогц журам. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль 2012 онд батлагдсан ч журам нь гараагүй 8 жил болсон учраас олон мянган оюутан дипломоо авч чадахгүй явж ирсэн. Гэрээний үүргээ биелүүлсэн сурагчид дипломоо авч, төр гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх ёстой. Тэр хүмүүсийнхээ дипломыг хуулиараа буцааж олгох ёстой юм. Үүнийг ЖДҮ-ийн гэх мэт бусад зээлтэй андуурах хэрэггүй. 

2008 оноос хойш 14,000 иргэний диплом БЗС-нд хадгалагдаж, 16 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Эдгээр зээлийн гэрээг дүгнэж, хаах юм. 

Мөн төрийн сангийн зээлд нийт 1,800 гаруй залуус хамрагдаж, өндөр хөгжилтэй орнуудад сурч төгссөн байна. Бүгд гэрээтэй. Өнөөдрийн байдлаар 160-170 хүн зээлээ эргэн төлөөгүй, хаяг тодорхойгүй буюу гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгснөөр тэдгээр оюутны батлан даагчидтай нь холбогдож, график гарган эргэн төлүүлэх процесс явж байгаа. 

Харин журмын хувьд гадаад, дотоод аль алиных нь сургалтын зээлийг зохицуулахаар нөхцөлүүд нь шинэчлэгдсэн” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614479
0 эможи

зочин
2020-03-08 22:04
Энэ амьтан нэг юмны гар хөл хэл болж явдаг өөрийнхөө хүчээр амьдрах чадваргүй амьтан шиг байгаа юм өнгөрсөн сонгуулиар халз мэтгэлцээний МИЙГИЙН РОЛЬДтоглоол шааж явсан одоо болохоор том дарга нар болон үр хүүхдүүдийнх нь сургалтын зардалыг нь чөлөөлөх өр тавьчихсан л тууж явна энгийн ардуудын хүүхдүүдий сургалтын төлбөр чөлөөлөгдөнө гэж бараг байхгүй цаг дээрээ ямар заль хэрэглэх вэ гэх дээр сурлагынх нь голч оноо гээч юм гаргаж ирнэ тэгээд л уучлаарай танай хүүхэд чинь ингэж л муу сурч байсан юм байна тийм учираас оноонд тааруулж тэдэн хувь чөлөөлөх боломжтой гээд эсвэл үгүй ээ төдөн онооноос дээш чөлөөлөх юмаа гээл иргэдийг буцаана АА харин гадаад сурсан улсыг тэр сургуулийнх нь журам дүрэмээр тэнцсэн л бүрэн чөлөөлөх үндэслэлтэй гээл чөлөөллөнө Манай МАН ынхан ард иргэдийг хуурахдаа үнэн гаргуун шүү Сая ҮХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ерөнхийлөгчийн тухай заалт оруулахдаа 2025 ОНООС МӨРДӨЖ ЭХЛЭХ юмаа гээл ЛУНДААЖАНЦАН БАТТУЛГА ерөнхийлөгийг хуурч байж оруулаад яг батлахдаа 2021 оноос хэрэгжинэ гээл батлаад хаясан БАТТУЛГА ерөнхийлөгчийггодройдтол хуурсан одоо бол ерөнхийлөгч 2025 онддахин дэвших бүрэн боломжтой гээл өөрсдийнхөө хуульч нөхөдүүдээр хааяа нэг яриулаад байгаа сонгууль болох гэж байгаа учираас сонгуулийн дараа л хуурсан үйлдэл нь ил болно энэ нөхрийн хийх гээд бариад яваа юм яг л тэр
Зочин
2020-03-08 07:12
ene ih teneg yum yarinaa. ard tumniig teneg gej bodohoo boli.
ard
2020-03-07 03:54
дипломгүй байж мэргэжлийн ажлаа хийж нийгмийн даатгалаа төлж чадах боломж байдаг юм уу? юуны үлгэр ярьж хэний толгойг угаах гээд байна вэ? наад завхралаа зогсоо!
иргэн
2020-03-06 23:48
Өөрөө л санаатай андуураад байгаа юм байна л даа
Solongo
2020-03-06 17:44
Busad zeeltei anduursan zuil bhgui iim balai huuli batalj hun huurah hereggui. Ard tumend naaldatstai huuli bish uchiraas eserguutsej bn.
Гэрэл
2020-03-06 16:13
Төлбөр дутуу дипломаа авч чадахгүй байгаа хүүхдүүд байгаа тэрийг яахын, гадаадад сураад төлбөрийн өртэй бас диплом аа авч чадаагүй хүмүүс ч байна .сурах үнэхээр чин сэтгэлтэй ё санхүүгийн боломжгүй хүндээ хүрч туслаж чадахгүй байж нэр бүхий хүмүүсийн тодорхой хэлбэл та нар өөрсдийнхөө тойрон хүрээлэгчдийнхээ төлбөрийг тэглэж байгаа ёинь үнэхээр таалагдахгүй байна .та нарын хэнийг ч дахин сонгохгүй за юу
keyboard_arrow_up