COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Улаан: Мах, гурил, будаа, элсэн чихрийн ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дэлхий дахинд коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд очлоо. Үүнтэй холбоотойгоор ард иргэдээ хүнсээр хомсдуулахгүй байх шаардлага байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортлох гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг  3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 30- ны хооронд тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 

Хууль батлагдтал импортлогчид наана нь орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний татварыг төлөхгүй байж байгаад хууль гарахаар чөлөөлөгдөнө гэсэн үг.

2019 оны ургацаас 247 мянган тонн будаа тушаагдсан. 60 мянган тонн улаанбуудайн хэрэгцээ байгаа. Үүнийг импортолж байна.

Зайлшгүй хүнсний бүтээгдэхүүн дээр нөөц бэлдэх шийдвэр гарсан. Улсын хэмжээнд нөөц байхгүй. Улирлын хэмжээний нөөцтэй байх гэдэг үүднээс 100,000 тонн улаанбуудай импортлохоор болсон. Гурил хомсдохгүй.

Махны хувьд улсын нөөцөд 12 мянган тонн мах бэлдсэн. 279 цэгээр нөөцийн махыг борлуулах ажлыг 3 дугаар сарын нэгнээс эхлүүлж байна. Улаанбаатарын махны хангамж тогтвортой байна.

Манай улс бүх төрлийн будааг импортоор авдаг. Шар, цагаан, хөц, гурвалжин будаа гээд.

1, 2 дугаар сард импортолсон будааг тооцоход 3 сарын нөөц байна. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэхээр импортын татварыг тэглэж шийдвэрт хүрсэн. Ингэвэл будааны хувьд 4-5 сарын нөөцтэй болно.

Ямар нэгэн хэлбэрээр хүнсний хомсдол үүсгэхгүй. Иргэд хүнсээ нөөцөлж хомсдол үүсгэн үнийн хөөрөгдөл гаргах вий гэхээс болгоомжилж байна. Мөн түгээлт, тээвэрлэлтээс шалтгаалаад үнийн доргио гарахаас болгоомжилж, төр засгийн хяналт, зохицуулалт хийж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614372
0 эможи

Зочин
2020-03-05 13:27
Genegui guilgach
Зочин
2020-03-05 13:26
Genegui guilgach
Зочин
2020-03-05 01:37
Энэ муухай амьтан зайлаач
2020-03-04 18:50
зайл
Зочин
2020-03-04 14:25
ИХ ГИЙГҮҮЛЖДЭЭ САЙДТААН ТА. ГУРИЛ БУДААГ ХЭДЭН ХҮН ОРУУЛЖ ИРЖ ЗАРДАГ БИЛЭЭ ? ТАТВАРГҮЙ ОРУУЛЖ ИРСЭН ГУРИЛ БУДААНЫ ҮНЭ БУУРАХ УУ? ЭХ ОРНЫХОО ҮЙЛДВЭРИЙН ГУРИЛ БУСАД ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ ТАЛААР БОДОХ ЁСТОЙ БИШ ҮҮ? ХЭДЭН НАЙМААЧДАД ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХЯТАД УЛСААС БӨӨНДӨЖ АВААД ДЭЭР НЬ ҮНЭЭ НЭМЭН ЗАРДАГ ОДООГИЙН ХЭЛЛЭГЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ЧЕНЖ ГЭЖ ӨРГӨМЖИЛСӨН ХЭДХЭЭН ХҮНД Л ХАМААТАЙ БАЙХ. ХАРИН ҮҮНИЙ ОРОНД МАХНЫ ХУДАЛДААЧИД ГУРИЛ ТЭЭРЭМДЭЖ ЗАРДАГ НОГОО ЗООРИЛООД ХАВАР ШИНЭ УРГАЦ ГЭЖ ХУДЛАА ХУЛХИДАЖ ЗАРДАГ ХҮМҮҮСТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНИЙ АРД СУУЖ ЗА ЛАЛАРУУДАА МОНГОЛЧУУДДАА ГАЙГҮЙ ҮНЭЭР НААД ГУРИЛ МАХ НОГООГОО ХУДАЛД ЦАГ САЙХАН БОЛОХООР ХАМ НЬ ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛ Ч ЮМ УУ? НӨӨЦӨӨС ХЭДЭН ТӨГРӨГ ШИДЬЕ ГЭХ МЭТЭЭР ЗОХИЦУУЛАТ ХИЙВЭЛ ДЭЭР БАЙХ.ТОМЧУУДАД ЭНЭ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ЗӨРӨӨ НӨЛӨӨЛӨХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ТЭНГЭРТ ТАТААСТАЙ ГАЗАРТ ХУУЛЬГҮЙ ИЙМ Л АТААРХМААР УЛСУУД.НАДААР АЖЛАА ЗААЛГАХ ЮУ БАЙХ ВЭ? БОДИТ БАЙДАЛ ИЙМ БАЙНА? БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР УЛС БАЙЖ ХЭДХЭЭН ТӨРЛИЙН СТРАТЕГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАРААНЫХАА ҮНИЙГ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ ИХ Л ДОРОЙТСОН ЛАЛРААРАА ЭРГЭСЭН ИЙМ ЗАСАГ ТӨРТЭЙ БАЙХ Ч ГЭЖ .ТӨРИЙН АЛБЫГ МӨНГӨНИЙ БЭЛЭН УУРХАЙ ГЭЖ ХАРДАГ БОЛООД УДАЖ БАЙНАА.МӨНГӨӨ ОФФШОРТОХ ОЙМСДОХ ГЭЭД НҮДНИЙ БУЛАЙ ШҮДНИЙ ҮСГҮЙ СОЙЗ ШИГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ЯАНАА. МОНГОЛЧУУДАА БИД ХЭЗЭЭ НАР ҮЗЭХ ВЭ? ХАРИУЛААЧ
keyboard_arrow_up