COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Элчин сайд Т.Жанабазар Шведийн Цог Жавхлант Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2020 оны 2 сарын 21

Arslan.mn

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарт цаашид идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Монгол, Шведийн эрт цаг үеийн хэлхээ холбоо, Монголын нүүдлийн соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар сонирхон ярилцаж, хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэн хэлэв.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614000
0 эможи

Дээл нь ханцуй урт нь богинодчихсон
2020-02-21 12:17
Ямар амьтан ийм татайсан дээл хийдэг байна. Сүр сүлдгүй арчаагүй гэдэг нь
keyboard_arrow_up