COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана

2020 оны 2 сарын 20

Arslan.mn

Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагт хуралдаж, коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргана хэмээн тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэв. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зургаан аймаг орох, гарах хөдөлгөөнөө хаагаад буй.

Тэгвэл энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймгийн Засаг дарга нар ийм шийдвэр гаргах эрхтэй. Яагаад гэвэл коронавирусийг ханиад биш тахал гэж үзэж байна. Хот хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарлах талаар маргааш Улсын онцгой комиссоор шийднэ" гэв. 

Хэрэв онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзвэл дээрх зургаан аймгийн Засаг дарга нарын захирамж хэрэгжих аж. Харин шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй байх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613948
0 эможи

keyboard_arrow_up