COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадрал: Улсын сайн малчныг шагнах арга хэмжээг ХОЙШЛУУЛСАН

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга Т.Бадрал мэдээлэл өглөө.

"Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг БЭЛЭН БАЙДАЛД шилжүүллээ"

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолууд, УОК-ын шийдвэрүүд гарсантай холбогдуулаад 21 аймаг, нийслэлд шуурхай штаб байгуулагдаж, тусгай горимоор ажиллаж байна.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгсэл дайчилж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.  Гамшгаас хамгаалах 252 албыг 24 цагийн бэлэн байдалд ажиллуулж байгаа.

Цагаан сарын баяртай холбоотой сурталчилгааг зогсоосон. Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудыг 100 хувь зогсоогоод байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед улсын болон орон нутгийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газрын тогтоолд заасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 аймаг хөрөнгөө хуваарилаад, түүнийгээ мэдээлсэн.

Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй.

Өнөөдрийн байдлаар 1,187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613825
0 эможи

Зочин
2020-02-17 20:17
Зочин
2020-02-17 11:46
сайн байна. балай улс төрчидийн бас нэг балай шоу байдаг юм. Ер нь хувийн малаа бэлчээрийн даац хэтрүүлж өсгөсөн төлөө өгдөг энэ балай шагналаа болихоор юм
keyboard_arrow_up