COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Чинзориг: Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу, З.Энхболд оо

2020 оны 2 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэвлэлийн хурлын үеэр нийгмийн даатгалын сангийн мөнгөө “Капитал” банкинд алдсан нь салбарын сайдын буруу гэв.

Тэрбээр, “Нийгмийн даатгалын сан чөлөөлт үлдэгдлээ банкинд хадгалуулаад 30 жил болж байна. 2012-2016 оны үеийн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2016 оны зургаадугаар сарын 30-нд бүрэн бүтэн энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Нэг ч төгрөг алдагдаагүй. Н.Номтойбаяр сайдын үед ч энэ мөнгө бүрэн бүтэн байсан. Харин одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн үед мөнгө алдагдлаа. Банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал салбарын сайд С.Чинзориг нь энэ нийгмийн даатгалын сангийн мөнгөө аваагүй. Тийм учраас алга болсон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд  байршуулдаг гэрээ гэж байгаа. Би тэр гэрээг нь авч үзсэн. Тэр гэрээний дагуу бол анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. 2019 он эхлээд “Капитал” банкны нөхцөл байдал муудаж байгааг Төв банк хэлсээр байтал мөнгөө мөнгөө татаж аваагүй нь С.Чинзориг сайдын буруу” гэсэн юм.

Харин энэ нь ХНХ-ын сайд С.Чинзоригийг бухимдуулсан бололтой.

Тэрбээр “З.Энхболд оо, тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу. З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь -Капитал"-д байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
613724
5 эможи

Зочин
2020-02-14 12:15
76-г нэр дэвшүүлэх байтугай шууд шоронд илгээж шороонд булах ёстой шүү_
2020-02-14 10:07
мандүүл
2020-02-14 09:06
Чинзориг сайд аа хэлсэн чинь үнэн бол тэдэн оны тэдэн сард тийм хуулийг тэр санаачлаад тэгж батлуулсан гээд баримттай ярьчихвал нэр хүндэд чинь хэрэгтэй тэгэхгүй бол Өвөрхангайнхан бүгдээрээ худалч өмд гутлын хулгайч болж таараа
Irgen
2020-02-14 08:26
чинзориг сайдыг би ажил хийж байгаа цөөхөн гишүүдийн нэг гэж боддог.Xарин энэ капиталын асуудлыг хууль хяналтын багууллага шалгаад шийдэх юман дээр AH ин хэдэн гөхдүүд
Зочин
2020-02-14 08:21
Чинзориг нэр нь хүндэдсэн үү
Зочин
2020-02-13 21:39
2 уул Өвөрхангайгаас нэр дэвшиж байсан юу ч хийгээгүй амьтад Тогтохсүрэн Содбаатарнар уурийн зуухны магнат бүх тендерийн хулгайч наршүү дээ
сдаа
2020-02-13 20:46
Капитал дампуурахаас өмнө сонор сэрэмжтэй ажиллаж НДС н мөнгийг аваагүй хариуцлагагүй хандсан Чинзоригийг барьж хорьж шалгаж яллах ёстой
Зочин
2020-02-13 19:30
Би Өвөрхангайн сонгогч, энэ хоёроос өөр сонгох сонговорууд байгаа гэдэгт найдна
Зочин
2020-02-13 19:21
З. Энх болд Өвөр Хангайгаас нэр дэвшихнэ дээ. Өрсөлдөгчөө ч гүтгэж өгнө дөө . Жишим ч үгүй худлаа ярьдаг .
keyboard_arrow_up