COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын БУЦААН олголтыг ирэх Даваа гарагаас өгч эхэлнэ

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гаргаж байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 

148,000 тэрбумыг ирэх Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ.

Хоёрдугаарт, 912,000 иргэн буцаан олголт авч байгаа. Өнгөрсөн жил 796,000 иргэн авч байсан бол энэ жил 115,000-аар нэмэгдсэн.

Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт ороод явна. 

996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ зөрчилтэй байна гэж үзээд хянаж байгаа. Тухайлбал, зочид буудлын ажилтан иргэдэд олгох ёстой НӨАТ-ыг их дүнгээр буюу 80-аад сая төгрөгийг өөр дээрээ бүртгүүлж авсан байгаа.

Автомашин борлуулсан иргэн НӨАТ-гүй зарчихаад хил гааль дээр төлсөн НӨАТ-ыг буцаан авах зэрэг зөрчлүүд байсан тул хяналт шалгалтууд хийгдээд арилгах чиглэлээр ажилласан. 

НӨАТ-ын буцаан олголтоо шууд авахгүйгээр төрийн үйлчилгээнүүдээ төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлнэ. " гэв.


" НӨАТ-ын БУЦААН олголтыг ирэх Даваа гарагаас өгч эхэлнэ"

15:01  2020/02/04

Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголттой холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10 буюу ирэх даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ. 

НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэнд нийтдээ 146.1 тэрбум төгрөг олгох юм байна.

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгдсэн байна.  

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ оноос эхлэн буцаан олголтыг улирал тутамд олгох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613348
5 эможи

Зочин
2020-02-04 18:43
Battushig
2020-02-04 18:09
goy site
keyboard_arrow_up