COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Улаан сайд махны үнийг толгойгоороо ХАРИУЦСАН БИЛ ҮҮ?

2020 оны 1 сарын 31

Arslan.mn

Коронавирусын халдвартай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа адууны махны үнэ 13 мянгад хүрсэн нь зүгээр ч үнийн хөөрөгдөл биш бололтой.   Өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төв дээр адууны цул мах кг нь 13 мянган төгрөг байна.  Харин үхрийн мах 11 мянган төгрөгийн үнэтэй байлаа.  Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд махны үнэ 4-5 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлж байна.  Энэхүү үнийн нэмэгдэл нь жирийн иргэдийн амьдралд хүндхэн тусч байгаа нь мэдээж.  Онцгой дэглэм зарласан онцгой үе ч гэлээ салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.  Гэвч махны үнэ талийж өглөө.   Уг нь ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх товч бөгөөд тодорхой, үүрэг даалгавар өгсөн удаатай.  

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр У.Хүрэлсүх Ч.Улаан сайдад хандаж  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.   Ийм л үүрэг даалгавартайгаар  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ажлаа хийж байгаа. Гэвч үүнээс хойш даруй дөрвөн сарын дараа махны үнэ 13 мянгад хүрчихлээ.  Өвлийн улиралд иргэд мэдээж идэшээ базаачихдаг учраас махны үнэ харьцангуй тогтвортой байдаг.  Харин саяхнаас нэмэгдэж эхэлсэн, арга хэмжээ авахгүй бол толгойтой чинь ярина гэчихсэн байсан шүү, Ч.Улаан сайд аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.31  БААСАН  № 21 (6246)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
613180
3 эможи

Ард
2020-01-31 23:40
Энэ салбарыг толгойлох хvн энэ улаан гэгч нэрт эрхэм тохирохгvй байна аа. Ажил хvсэл сэтгэл нэр нь харшлаад байна тэгээд ажил явахгvй байна. Хvнс хоол. Улаан буудай.улаан мах. Улаан сайд харшилдаад байна. эс бол сайдаа нэрийг нь солиод хэвээр нь ажиллуулая.
Зочин
2020-01-31 11:40
Зочин
2020-01-31 10:43
Аргагүй аргагүй маниас арай дээд төрөлтөнд харагдаад юумны үнэнд нөлөөлөөд байгааг манай дээдэс харчихаад хэлээд байна зөвхөн билигийн мэлмийтэй тэдэнд харагддаг учираас титэмт гээд байгаа юум
Зочин
2020-01-31 10:34
Ккк тиймээ тэр юирус мах цусанд төрсөн мань мэтд харагдахгүй билгийн мэлмийтэй ордонд залардаг хэдэд харагдана
Зочин
2020-01-31 10:29
Мах шинэ короновирусээс болоод өссөн улаан сайдад хамаагүй тэр вирусын толгойг манай ер сайд авчихсан тэр вирусийг зөвхөн ерөнхий сайд түүний танхим их хуралын зарим гишүүдэд харагдана жирийн иргэдэд бал харагдахгүй
Махны үнээ бариач
2020-01-31 10:14
Махны үнэ нэмэгдээд байна ???????????????????????
Зочин
2020-01-31 09:55
Ккк гоё байна хэсэгтээ кайфтай байлаа
Зочин
2020-01-31 09:51
Улаан сайд азтай хүн юум 13-р зуунд байсан эсвэл хойд солонгосд байсан бол балрахгүй юу юун инээд өдийд хүүр нь хаана байгааг ч ар гэрийнхэн нь мэдэхгүй
Зочин
2020-01-31 09:43
Ер сайдаа хэлсэн үгэндээ байл даа махны үнэ өсөөд байна цаашдаа ч өсөх биз гэтэл махны үнэ өсвөл улаан сайд толгогүй болно гэсэн өчигдөр өнөөдөр улаан толгойтойгоо л харагдаар хариуцлага царайлчихсан яваад байхын эсвэл та тоголсон юумаа юу гэж хүний толгойг барьцаалж байдагын мах үнэд орсон ч улаан сайдад хамаагүй гэдэгээ хэл
УЛААН ОГЦОРЧ ЗАЙЛ
2020-01-31 09:36
УЛААН САРАНГЭРЭЛ НАР ШИГ САЙДТАЙ УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ
Зочин
2020-01-31 09:33
Толгойгооро хариуцаарай гэсэн болхоор цаазална гэёэн үг биз дээ махны үнэ хэд хүрвэл улааны толгойг авах юум нэг ханш байгаа болуу эсвэл одоо хэдүүлээ ордны гадаа хүлээж байгаад улаан сайдыг барьж аваад толгойг нь тайраад хүрэлсүхэд хүргүүлчих үү тэр өөрөө махны үнэ өсвөл улааны толгойг аваарай гэсэн биз дээ одоо махны үнэ улаан сайдын толгойг нь барьцаалж байсан үеэс 4-5-н мянгаар өсчихөөд байна яахав манайхаан улааны толгойг авах уу эсвэл ерөнхий сайд нь толгойг нь авч гудамжинд өлгөхийг хүлээх үү эсвэл худлаа сүржигнэсэн амыг нь асуух уу
keyboard_arrow_up