COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоожээ

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгийн золголт зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг цуцлах санал гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна.

ГХЯ-ны Консулын газраас өгсөн мэдээллээр, Ухань хотод байгаа  31 оюутнаа авах ажиллагааг хийхэд бэлэн болсон. БНХАУ-аас 56 улс иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээж байгаа аж. Зөвшөөрөл өгөнгүүт МИАТ онгоцоо нисгэхээр бэлтгэлээ бүрэн хангажээ. Тэрчлэн Эрээн хотод 100 гаруй монгол иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна. БНХАУ-ын Ардын Засгийн газартай хэлэлцэж, зөвшилцвөл автобусаар иргэдээ авчрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мөн БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон байна.

Онцгой комиссын хурал үргэлжилж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
613163
2 эможи

Зочин
2020-01-30 18:13
Зочин
2020-01-30 17:44
keyboard_arrow_up