COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хуралдаж байна

2020 оны 1 сарын 26

Arslan.mn

Коронавирусаас урьдчилан сэргийлэх зардал, урд хилийг хаах, сурагч оюутнуудын хичээлийн талаар Засгийн газар хуралдаж байна Засгийн газар яг одоо /2020.1.26/ хуралдаж байна.

Энэ хуралдаанаар коронавирусаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай хэлэлцэж буй юм байна. Тодруулбал, Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдвахгүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт, дээрх шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд даалгахаар хэлэлцэж байна.

Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны 1-р сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгах, боловсролын сургалтын байгууллагын хичээлийг 3-р сарын 2-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор ЕБС-иуд, их дээд сургуулиуд, МСҮТ, цэцэрлэгийг 2020 оны 3, 4, 5-р сарын хагас сайн өдөр бүр хичээллүүлэх арга хэмжээ авахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт тус тус даалгах юм байна. Засгийн газар өнөөдөр /2020.1.26/ энэ дагуу тогтоод гаргаж, албажуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
3
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
4
angry an post
4
612982
38 эможи

зочин
2020-01-29 20:24
манай улсын эдийн засгийн хохирлыг яах вээ
Зочин
2020-01-27 16:58
Gaduur ajil yavuulj baigaa goo saihan hool hiideg tsain gazar mun baar hudaldaa hiideg delgvvr ene ter hvmvvs ih yavdag gazaruudaa haaya tur 3sariin 2g hvrtel
Xee
2020-01-26 22:36
Xilee xyrdan bvrmoson 2sar xaachildaa oroitvoo xelsen shvv xilee xaa xilee xaa xilee xaa ene mongold xyjaa xogoor dvvrcheed bn malnyydaa
Зочин
2020-01-26 16:19
Энэ бичвэрийг 2018 оны 12 сард бичсэн байдаг. Улсын онцгой комиссоос хичээлийг 3-р сарын 2 хүртэл карантилан хаалаа. Энд хэн хамгийн ихээр хохирох вэ гэвэл хөдөө сумын сургуулийн сурагчид болон Улаанбаатар хотын дундаж болон түүнээс доош орлоготой айлын хүүхдүүд хамгийн ихээр хохироод байгаа юм. Учир нь энэ шийдвэрийг гаргаж буй эрхэм дээдсүүд сайн багшийг мөнгөөр цохин хүүхдүүддээ давтлага юу бол юуг өгж чадна. Бас өндөр төлбөртэй хувийн сургуулиуд хичээлээ хаалгүй хичээлсээр байсан олон тохиолдол бий. Үр дагавар нь боловсрол нимгэн ард бид улам хоцрогдож дээдсийн колони болон үе үеээрээ дарлуулан явах болж байна гэж ойлгож байна. Энэ миний бодол. Сургууль ба амралт: Өвөл бүр БСШУСЯ болон ЭМЯ хамтран ЕБС-ийн 2 дугаар улиралын амралтыг зохицуулан утаа, ханиад томуу, замын түгжэрэлтэй амжилттай тэмцдэг улс болж олон улсад өндөр үнэлэгдэх болжээ. Дээрх асуудал нийслэлд илүү хамаатай боловч хөдөө сумын сургуулиудад дүйвээн нь нөлөөлдөг талтай. Мулгуу ухаандаа хааяа ингэж бодох юм. Ер нь хөдөө сумуудын сургуулийн хичээлийг намар 10р сарын 1ээс оруул яасан юм бэ? Хэрэв ингвэл олон талын ашиг тустай. 1т: Хөдөө сургуулиудын түлээ мөнгөний болон үдийн цай, дотуур байрны зардал тодорхой хэмжээгээр буурна. 2т:Малчидын амьдралд хамгийн их тус болно. Малчид мөнгө болох идээ цагаагаа хураах 9 сард хүүхдүүд их тус болж өвлийн бэлтгэлээ базаахдан ч нэмэр болмоор юм. 3т: Өнөө цаг үед уламжлалт малчин ухаан арга тасарч байхад хүүхдүүдийг мал аж ахуйтай улам ойртуулах арга болно. Хэрхэн зохицуулаж болох вэ. Хөдөө сумын хичээлийг 11 долоо хоногтой 3 улиралаар явуулж, улирал бүрийн эхний 5 долоо хоногийг сургалтын 6 өдөртэйгээр явуулхад өнөөгийн мөрдөж буй 35 долоо хоногийг хангалттай давуулан биелүүлэнэ.(жич Шинээр нэмэв Энэ хичээлийн жил 33 долоо хоног хичээлэх ёстой гэхдээ одоо юу болох нь тодорхойгүй болсон) Хавар ч 6 сар гэхэд амрана. Зун гэр сургуулиудыг хөдөө малчны хотод ойртуулан зохион байгуулаж давтлага хүүхэд хөгжүүлэх сургалтууд хийвэл яасан юм бэ. Ингэхдээ зун амарч буй оюутан залуусыг ашиглан сургалт явуулах хэрэгтэй бөгөөд тэдэнд ч дадлага туршилга болно. Хүүхдүүд ч өөр шинэ хүнээс юм сонсож дуулсанаар илүү сонирхолтой байх болов уу. Дараагийн зүйл бол Нийслэл суурин газар хичээлийг 8р сарын 15даас эхлүүлэх Их Дээд сургуулиудын хичээлийг 10р сарын 1нээс эхлүүлэж болмоор. ИХ ДЭЭД сургуулиудын сургалтын өдрийг долоо хоногт ажлын 6 өдөр болгох хэрэгтэй. Хэрэв хөдөө сумын сургуулийн хичээл эхлэх хугацааг дээрх байдлаар зохицуулах санал санаачлага гаргаад ажил хэрэг болгож чадсан УИХ-н гишүүн байваас дараагийн сонгуульд хөдөө нэр дэвшивэл шууд ногоон гэрлээр ялан даа.
gerelkhuu
2020-01-26 13:51
oyutanguudaa hurdan amaraahkh heregtei gadaadiin oyutanguid ikh bga shuudee
Зочин
2020-01-26 13:07
keyboard_arrow_up