COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс Австралид 45 мянган ам.доллар хандивлажээ

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Австрали Улсад болж буй зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас тус улсад 19 хүн амь насаа алдаж, эд материалын асар их хохирол учраад байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд хүлээн авч уулзсан байна.

Энэ үеэр Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлжээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусламж монголчууд Австрали Улс, тус улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл. Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг тэмдэглэсэн байна .

Энэ талаар Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн цахим хуудсандаа “Австрали Улс ойн түймэртэй тэмцэж буй энэ хүнд үед  Австралийн Улаан загалмай нийгэмлэгт 45.000 ам.долларын хандив өгсөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар болон ард түмэнд талархах завшаан тохиов. Энэ бол бидний нөхөрлөл түүнчлэн хэцүү үед нэгнээ дэмжин ажиллахын тод жишээ юм. Баярлалаа” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
612317
2 эможи

Зочин
2020-01-06 14:18
Зочин
2020-01-06 11:31
keyboard_arrow_up