COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн жил учир СУРАГЧДЫН ӨВЛИЙН амралтыг сунгахгүй

2020 оны 1 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн сурагчдын II дугаар улирлын амралт өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 13-ны өдөр хүртэл 21 хоног үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сурагчид хавар мал төллөх үеэр нийслэлийн сурагчдаас нэг долоо хоног илүү буюу 14 хоног амардаг юм.

Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн гэж мэдэгдсэн.

Бид энэ талаар Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Аймаг, дүүргүүдийн онцгой комисс хуралдаад сурагчдын амралтын сунгах эсэх хүсэлтээ гаргах, үгүйгээ шийддэг. Хэрвээ сунгах хүсэлттэй бол хүсэлтээ манай яам руу хүргүүлдэг. Түүнийг манай яам хэлэлцэж шийдвэрлэнэ. Одоогоор ямар нэгэн хүсэлт ирээгүй байна” гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хүсэлтийн тухайд Ё.Баатарбилэг сайд доорх хариултыг өгсөн юм. Учир нь сурагчдын амралтыг сунгах эсэх нь сайдын эрх мэдлийн хүрээний асуудал юм.

Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирсэн. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа юм билээ. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин мэдээлэл авна. Одоо сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байна. Амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна.

Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилүүдэд хоёр сараар сурагчдыг амрааж байсан. Өнгөрсөн жил л гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэлүүд гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал” гэлээ.

Мөн өөр нэг эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Энэ жил УИХ-ын сонгуулийн жил учраас хуулийн дагуу зургадугаар сардаа багтаагаад сурагчдыг амраах чиглэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр сурагчдын хичээллэх хугацаа сунахаар үр дүнгүй цалгардах гээд байдаг учраас сурагчдын амралтыг сунгахгүй болов уу. Энэ бол зөвхөн сайдын эрх мэдлийн хүрээний асуудал. Одоогоор тодорхойгүй байна” гэсэн юм. Энэ бүхнээс харвал сурагчдын амралтын сунгахгүй бололтой.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
1
angry an post
17
612287
30 эможи

ард
2020-01-08 11:22
хүүхдийн амралт сонгуульд ямар хамаатай юм. Ханиад нусгай үед хүүхдийн эрх ашиг эрүүл мэнд чухал байна. Тодорхой хугацаагаар сунгах нь зѳв шүү. Муу хэлээд байгаа хуучин нийгмийн үед 8 настай 1_р ангид ордог 10 жил сураад ЕБ эзэмшдэг байж. одоо 6 настай ороод 12 жил сурч байж Е/Б эзэмшиж байна.
Зочин
2020-01-06 06:13
Өөрсдөө л сонгогдож байвал хүүхдийн эрүүл мэнд яамай байнаа. Новшийн харгис төр
Иргэн
2020-01-05 14:58
Хүүхдийн эрүүл мэнд чухал биш сонгуул чухал юм байна даа арай дэнүү юу
ИРГЭН
2020-01-05 12:20
ДООДОХООСОО ДОР НОВШУУДЫН ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ МЭДЛЭГ НЬ ЕРДӨӨ ДАХИН СОНГОГДОЖ УЛСААС ХУЛГАЙЛАХ АРГА Л ХАЙХААС ӨӨР ЧАДАМЖГҮЙ БӨӨСНҮҮДИЙГ ДАХИН ГАРАХ ГЭВЭЛ САЛААВЧ ӨГНӨ ДӨӨ.ҮР ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ДААРЧ ХӨРӨХ НЬ ИЙМ БУЗРУУДАД ХАМААГҮЙ БАЙДАГ НЬ ЦУХУЙЖ ЭХЭЛЛЭЭ.НААНАА ДҮЛЗЭН ДҮР ГАРГАЧИХААД ЦААНАА ХОРОЛМАА АЖЛАА ХИЙДЭГ БӨӨСНҮҮДИЙГ НЯЦЛАХ ХЭРЭГТЭЙ.АРДЫН ХУДЬСГАЛ ГАРВАЛ АЛААД ӨГНӨ ӨӨ МУУСАЙН УРВАГЧ ХУЛГАЙЧ ПИЗДААНУУДЫГ
Zochin
2020-01-05 11:54
Ene huuheduud yag ert huirteneer oroh ym bna yag haniaad ihtei vereer
Zochin
2020-01-05 11:52
Songuul huuhediin eruul mend chuhal ym bnlda huuhed emnelegt hevteed bval goe ym bnldaa arai ym bishu ene haniad shuud hatga avaad bdag haniad bna oosdiin huuheduud ovdwol yah bol doo
зочин
2020-01-05 09:53
Хүүхдүүдийн эрүүл мэндээс сонгууль чухал юм бна л даа.Ямар сайд ийм бнаа
Орох ёстой
2020-01-05 08:59
Хүүхдээяаж ханиад хүргэхгүй бхааа өөрсдөөмэд. Цагтаа ороод цагтаа амарч байсан нь дээр
Zochin
2020-01-04 22:38
Muu yumnuud ur huuhedgui yumu.Mungu geed uheh gej bhin orond uur yum bodoj setgej aimaar yumdaa.Nowsh
Zochin
2020-01-04 22:07
Ene neeree teneg said shuu
Зочин
2020-01-04 21:28
Бага болон дунд бүлгийн амралтыг сунгах нь зөв. Энэ их ханиад томууны үед ядаж энэ ханиад дэндүү аймаар байна
SURAGCH
2020-01-04 19:11
HUUHDIIN ERUUL MEND CHUHAL UU SONGUULI CHUHAL UU BODOH L ASUUDAL TUGJIL SAID TA HARIN ALI CH TOHIODOLD DAHIN SONGOGDOHGUI BUU GORID
Зочин
2020-01-04 18:18
er ni amraaj yadgiin hvvhdee zuuhuus zalhuursan archaagui heden hvvhnvvdl amraay gej baiga bailgui hvnd bolovsrol chuxal hedii boltol amrahaa urital bolgohiin be
Zochin
2020-01-04 15:11
Нийслэлийн сургуулиуд 40-60 хүүхэд нэг ангид сууж хичээллэж байхад энэ томуугийн дэгдэлтийн үед амралт сунгах нь зөв . Харин хавар 6.1 дээ амрах нь бас зөв
Зочин
2020-01-04 14:51
Ene huitend yaj huuhdee hicheeld ni yvuulna da huurhii. uuruu garahaaraa l huldchih geed bhiin.
Зочин
2020-01-04 14:34
Sungalaa geed uvchlul buurahgui bhoo.
Зочид
2020-01-04 13:45
Зарим нэг нь юу дутлаа гэж гадуур хүүхдээ дагуулаад тэнээд байдгийм бэ? Хоолгүй үхэх гээд байгаам шиг л харагддаг шүү??? Тэгээд эмнэлгийн ачаалал нэмээд албатай юм шиг
Зочин
2020-01-04 13:43
Зарим нэг арчаагүй нь хүүхдээ зөөхөөс айгаад амраах сонирхолтой байх шиг! Өрөвдөлтэй өөртэйгээ адил PC цаанаас хүн үзэн ядсан, амьдралдаа сэтгэл ханамжгүй нэгэн болгох гээд зүтгээд байна аа
Зочин
2020-01-04 13:40
Цахимаар хүн зүхэж суухаар хүүхдээ яавал өвчлүүлэхгүй байх талаар тархиа бага ч гэсэн цэнэглэ! Хүүхэд сурч боловсрох эрхтэй учраас хичээллэх нь зөв! Бид амарч зугаалж, галаа хэрхэн түлэх талаар ярьж байхад хөрш маань өөр гариг ертөнц судлаад байна манайхаан
Зочин
2020-01-04 13:16
Зочин
2020-01-04 12:45
Hmm.Baga dund angiig bol amraasan ni derde.ahlah angi bol elseltiin shalgalttai yum jin hicheelwel zohistoi
Зочин
2020-01-04 12:25
Нэг ангид 60 дээш хүүхдүүд байхад ханиадны халдвар ихсэнэ гэдгийг энэ сайд ойлгодог болов уу? Тэр сонгууль хүүхдүүдэд ямар хамаа байна аа? Миний ач одоо болтол энэ ханиаднаас салж чадахгүй байна.
Зочин
2020-01-04 12:13
Бага ангийн сурагчдын амралтыг 7 хоног сунгаад дунд ахлах ангийг хичээллүүлэх ялангуяа ахлах ангийг хичээллүүлэх хэрэгтэй.
Zochin
2020-01-04 11:49
Huuhduud ta narig songodoggvi bolohoor ingej bnu
A
2020-01-04 11:16
Amia xicheesen novsh we
keyboard_arrow_up