COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордоос хоёр их наяд төгрөг хуримтлуулах боломжтой

2020 оны 1 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргасан гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл улс төрийн хүрээ болон нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй юм.

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр " ҮАБЗ зөвлөмж Засгийн газарт сая ирсэн. Үүнийг ирэх Даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болж байна. Засгийн газраас хууль боловсруулах ажлыг ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулахаар болсон. Зээлийн дарамтад төр засаг анхаараас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байгаа. Эдийн засгийн эргэлтэд зарим орднуудыг оруулах байдлаар энэ асуудлыг цэгцлэе гэдэг чиглэлээр ажиллана. Тиймээс зарим ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийдвэрлэе гэсэн үүднээс гаргасан шийдвэр. 

Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ гарсан. Улсад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлуулах боломжтой таван жилийн хугацаатай ТЭЗҮ гарсан байгаа. Үүний үр өгөөжийг иргэдэд шууд хүртээх жишиг тогтоох ерөнхий ажил хийгдэж байна гэж би хувьдаа ойлгосон.  

Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байж эцсийн шийдвэр гарна. Бүх яамдууд ярилцана " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
612268
13 эможи

Зочин
2020-01-05 20:42
tegsh xubaarilya
Зочин
2020-01-05 15:29
Улсын баялагийг ард түмэндээ тэгш хувиарлах хэрэгтэй.Хаашдаа халамжийн бодлого юм бол бүх тэтгэвэр авагчдад адил тэгш хувиарлах хэрэгтэй.Шударга байцгаа л даа
Зочин
2020-01-04 19:45
Bvgdiin tolox estoi aawiin xvvg alga vzex xereggvi tejegchee aldsan mongo yax ym
Цэцэгмаа
2020-01-04 16:47
Тэгш хувирлалт хийвэл зүгээрээ 700.000-1 сая гаргаж тэтгэвэр авдаг хүмүүс бий эдгээр нэг удаа өнжөө
zochin
2020-01-04 14:10
hen ch gesen ur tavibal darahig hicheedeg tul orduudig ashiglah n zub
Bayr
2020-01-04 13:37
Tsoon heden hund mongo taaraj bhar buh ahmaduudaa hubagad ogorei
,tsetseg
2020-01-04 13:35
Ahmaduudaa bitgi alag uzerei.Zeel abahgui gj gurij l yabaa shu
zochin
2020-01-04 13:33
ahmaduudinhaa tetgeberig l nemeed ogchihbol ur duntei sjil bolnodoo
Зочин
2020-01-04 08:19
Ухаантай сайн залуу
Zochin
2020-01-04 00:14
Ahmaduudiin tetgebruin zeeliin tsaana biznes erhlegchid bgaashdee ooroo zeeltei Ahmaduud tsoohon baihdoo .ihebchlen Ur huuhed hen negend l abch ogdog baih
Зочин
2020-01-03 19:45
сонирхолтой
ИРГЭН
2020-01-03 18:33
СЭТГЭХ ЧАДВАРТАЙ ХИЙХ ЗОРИГТОЙ ЭРЧҮҮД ИНГЭЖ ЗҮТГЭДЭГ ЮМ ДАА.ХАРИН ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙ Ч БИШ НОВШНУУД ӨӨ ХАЙЖ ШАЛТАГ ТООЧДОГ.ГЭХДЭЭ ЭНЭ АЖИЛ БИЕЛЭГДЭХ БОЛНО.ХАРИН СӨРӨГ МАНАН-ГИЙНХАН АМАА МЭДЭЭРЭЙ.ДАРАВГАР АМНААСАА БОЛЖ ГЭР БҮЛДЭЭ ГАЙ ДУУДАВ ДАА.
ЦЭДЭН
2020-01-03 18:28
ИЙМ ЮМ СЭТГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ТҮҮХИЙН ӨМНӨ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЯЛАГДАХАА МЭДДЭГ БОЛВУУ ,ҮР ХҮҮХЭД НЬ ЯААНДАА
Зочин
2020-01-03 18:17
эдийн засаг өслөө л гэх юм ахмадуудынхаа тэтгэвэрийг боломжийн нэмээд өгчмөөр байна шүү дээ, нийт хүн амын нилээдгүй их хувийг ахмадууд эзэлж байна аа залуу халуун насаа улс эх орондоо зориулсан ахмадуудынхаа тэтгэвэрийг л сайн нэмээд өгчих л дөө сайдаа
Зочин
2020-01-03 18:07
Zochin
2020-01-03 16:46
Ymar ch tohioldold mongo taraah ajlaas tatgalzah heregtei sh dee,
keyboard_arrow_up