COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар НЭМЭХЭЭР болжээ

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2019.12.25/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  найман хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов.

190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.

2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна.

Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ. 


Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 43 асуудал хэлэлцэж байгаа аж.

Тус хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болсон талаар ХНХ-ын төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр өнөөдрийн Засгийн газрын хурлаас шийдвэрлэв" гэжээ.

Тодруулбал,  төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлэхээр болж байгаа талаар эх сурвалж мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611987
3 эможи

Zochin
2019-12-25 22:48
10 huwiaar nemeech
Зочин
2019-12-25 19:50
keyboard_arrow_up