COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Чинзориг: Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг бий. Нэмж мөнгө байршуулаагүй

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг "2017 оны 10-р сарын эхээр ХНХ-ын сайдаар томилогдсон. 11-р сарын байдлаар Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байв. Үүнээс 20 тэрбум нь хадгаламж байсан. Мөнгөн хөрөнгийг 2013-2017 оны хооронд тус банканд байршиж байсан. Миний бие сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөгийг нэмж байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өр барагдуулах явц удаан байна. Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсан. Ингэхэд үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцсан. Нэг асуудал үүсээд байгаа нь Капитал банкны удирдлагуудад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул үндсэн хөрөнгийг хөдөлгөхийг түр хугацаанд хязгаарласан. 

Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг бий. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрээд байна. Ингэвэл хүү нь тодорхой хэмжээгээр буурахаар байгаа. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой." гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611173
0 эможи

Зочин
2019-12-04 01:09
keyboard_arrow_up