COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлав

2019 оны 11 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав.

Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлснээр халуун усны болон ахуйн үйлчилгээний цэг, ажиллах хүчний тоо өснэ хэмээн Засгийн газар үзэж буй юм. Тухайлбал, 2018 онд 9019 байсан халуун усны төв, ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо 2024 он гэхэд 10 мянгад хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Мөн энэ салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний тоо 2024 онд 32 мянга болж өсөх юм. Хөтөлбөрийн хүрээнд явуулын ахуйн үйлчилгээнд сум, дүүргийн иргэдийг хамруулж, энэ салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас  санхүүжүүлэх юм.

2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний салбарт ажилладаг 9000 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй байна. Үүний 8.2 хувь нь нийтийн халуун ус, 25.2 хувь нь үсчин, гоо сайхан, 20.2 хувь нь хувцас захиалга, засвар, 7.1 хувь нь гэрэл зураг, 1.5 хувь нь хими цэвэрлэгээ, 3.0 хувь нь электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 9.2 хувь нь гутал захиалга, засвар, 11.6 хувь нь гэр ахуйн модон эдлэл, захиалга, засвар, 2.2 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 11.9 хувь нь бусад чиглэлээр ажилладаг гэсэн судалгаа гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610996
0 эможи

keyboard_arrow_up