COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 11 дүгээр сарын 7,8-ны өдөр Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Тухайлбал, 

  • Сайншанд-Алтанширээ-Хөөт чиглэлийн төмөр замын трассыг Баруун-Урт хотоор дайруулах асуудлыг судалж шийдвэрлэх
  • Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх
  • Дотоодын эх үүсвэрийн нөөцтэй болтол “Бичигт” хилийн боомтын цахилгаан хангамжийг БНХАУ-аас хангах талаар судалж шийдвэрлэх
  • Үйлдвэрлэлийн болон өрөмдлөгөөс үүсч байгаа газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис агуулсан шингэн хаягдлыг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй арга, аргачлалаар устгах, саармагжуулах
  • Хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодисыг устгах
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг хугацаанд нь чанартай хийлгэн ашиглалтад оруулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
  • Мөн “Бичигт” хилийн боомтын газар эзэмшил, хилийн боомт байрлаж байгаа нутаг дэвсгэрт засаг, захиргааны нэгж /баг/ байгуулахыг судалж шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт даалгалаа. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610689
0 эможи

Зочин
2019-11-20 05:21
keyboard_arrow_up