COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга болон МИАТ-ийн ажилтан мөрийтэй тоглосон нь нотлогдсон

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ЯГ ОДОО танилцуулж байна.

Тэрбээр "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр төрийн албан хаагч мөрийтэй тоглосон бодитой нь нотлогдсон. 

  • Гаалийн газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь нотлогдсон.
  • МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, казиногоор үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас нь чөлөөлөхийг тушаасан шийдвэр гарлаа. 

Цаашид төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглох, цалингаасаа өндөр үнэтэй бэлэг авах, ажлын байранд бэлгийн дарамт учруулсан үйлдэл гаргах, албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах, албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангилалаар зорчихыг тус тус хориглох нь зүйтэй гэв. Тодорхой хориглох үйлдлүүдийг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зааж тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Түүнчлэн ёсзүйн дүрэм болон хуульд заасан хориотой үйлдлүүд гаргаж шийтгэгдсэн төрийн албан хаагчдын нэрсийг  зарлаж, жил бүр олон нийтэд хэвлэн нийтэлж, түгээх нь зүйтэй" гэв.

Мөн Хүнс, хөдөө ажуйн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
610120
3 эможи

Zochin
2019-11-06 18:21
Xunii muud durlaxaas uur xiix ajilgyi bolj dee
Irgen
2019-11-06 17:03
Zov baina.Ingej hariutslaga tootsoj baih heregtei.
Зочин
2019-11-06 13:30
keyboard_arrow_up