7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Багш нарын үр дүнгийн УРАМШУУЛЛЫГ 2020 оноос НЭМЭХЭЭР шийдвэрлэв

админ
2019 оны 10 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэв.

  • Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгохыг судалж үзэхээр болов.
  • Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг шинэчлэн төсөвт багтааж, 2020 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлэх, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг шинэчлэн баталж 2021 оны төсөвт тусгахаар боллоо. 
  • Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа. Үүнийг өөрчилж 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609875
2 эможи

Зочин
2019-10-30 17:54
Зочин
2019-10-30 17:10
keyboard_arrow_up