7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Манай хурандаа хүү ҮНДСЭН ХУУЛИАРАА тоглож, тоглож ХАНАХ шиг боллоо

админ
2019 оны 10 сарын 29

Arslan.mn

Манай Ерөнхий сайд хурандаа цолтой, хүүхэд шиг мотоцикль унаж гудамжаар давхисан, хүн элдвээр аашилж загнасан бага залуу хүн бий. Түүнийг Монголын төрд гарч ирснээс хойш төр дэх элдэв муу хэл ам татарсангүй. Энэ хавар ЖДҮийн хэрэг хүчээ авч, Засгийн газар нь огцрох, намынх нь дотоод зөрчил ужиграх хандлагатай болов. Улмаар Оюу толгойн шалгалтын асуудлаас тэр зайлшгүй бултах шаардлага гарсан. Ядахад яр нэмэр гэдэг шиг ийм их асуудлууд шил шилээ даран гарч ирж байхад мань эр энд тэнд очиж уул уурхайнуудыг хаах попролуудаа хэтрүүлэв. Мөн Хэнтийн нөхөн сонгуулийг улайм цайм зогсоолоо. Энэ мэт ноцтой олон асуудлуудаа дарахын тулд тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ) хэмээн зунжингаа тоглолоо. Бүр ҮХНӨ гэдэг нэр томьёо бий болтол шүү. Ард түмнийхээ оюун санаагаар тоглосны үр дүнд нь одоо улс орныхоо байж байгаа царайг хар. Гэрийн эзэн нь хавар эртээ гарч даалуу тоглон, айрагдаж архи эргүүлж явахад, ар гэр нь хаваржаан дээрээ өвөлтэй золгож байгаа юм шиг ийм л улс орон боллоо доо. Бүр нэг салмайж ноорсон айл. Монголын сэхээтнүүдэд хэлэх үг олдохгүй байна. Үг л хэлвэл хурандаа хүүгийн амнаас занал зүхэл гарах учраас.

Одоо бол хурандаа хүү ҮХНӨ хэмээн тоглож, тоглож ханасан бололтой. Шинэ тоглоом гараад ирсэн байна аа. Тэр нь “Саарал жагсаалт” гэнэ. Дургүй нам, дургүй хүн, ер нь дургүй бүхэн рүүгээ саарал жагсаалт эднээс боллоо гэж дайрах шинэ тоглоомтой болжээ. Үүнийг манай тулхтай улс төр судлаачид дотроо сэм ярьж байгаа юм. Энэ саарал жагсаалт нь үнэндээ Монголын ард түмэнг амаар нь шороо үмхүүлж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр унаж, ядуу дээрээ улам ядуу болж дуусгах бололтой. Муу ёрлосон хэрэг биш юм шүү. Эдийн засгийн шинжээчдийн зүгээс “Жаахан доллартай байсан хэсэг нь түүнийгээ хав дараад эхэллээ. Өнөөдөр 2700 төгрөг болсон ам.доллар цаашид яаж өсөхийг хэн ч таамаглах аргагүй. Энэ бол сүйрэл шүү” гэсэн дүгнэлтийг хэлж байгаа юм. Үнэн хэрэгтээ УИХ, Засгийн газар хоёр нь сайн ажиллаад явсан бол саарал жагсаалтад орохгүй байх байлаа.

Одоо ард түмэн айдас хүйдэст автаж эхэлнэ байх. Айдаст автсан ард түмнээс юу гарч болох уу... Бодож байгаа улстөрч ганц ч болтугай байгаа болов уу. Дэлхийн олон эмгэнэлт түүхийг бид мэднэ. Гэхдээ ийм муухай дүгнэлтээр яахав. Монгол хүний амны бэлгэ байна.

Зүгээр л Монголын эдийн засгийн маш хүнд үеийг авч гарсан Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн сүүлд хурандаа хүүгийн Засгийн газарт өгсөн дүгнэлтийг хүргэе. Тэрбээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар асуудлаа томоор харж, үүнийгээ шийдэхэд дорвитой алхам хийхгүй байна. Харин хүмүүсийн дургүйг хүргэсэн, жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж, нэг асуудлыг энэ тэндээс нь мэрэх юм. Тэгснээ айгаад, буцаад ухарчихна. Мэргэжлийн Засгийн газар бус мэрэгчдийн Засгийн газар байгуулчихлаа. Уг нь сүхээр зоригтой цавчих ёстой юмыг мэрээд л суугаад байна. Шуудхан хэлэхэд буруу асуудлаар хөөцөлдөж, олны дургүйг хүргээд байна” гэсэн юм. Томчууд хэлээд л, сануулаад л, дүгнээд л байгаа биз...

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609815
3 эможи

Зочин
2019-11-01 12:35
Үндсэн хуулийн өөрчлөлтийг засгийн газар санаачлаагүй шдээ.Харин ч энэзасгийн газар их юм хийж байгаа. Тэр ҮФ гэдэг хэ эг хүмүүс нийгмийг битгий бужигнуулаач танар дотор чадах хүн байх ч үгүй. Ер нь бие биеэ үгүясгээд юу бүтэж байгаа юм бэ?
Зочин
2019-10-29 12:16
keyboard_arrow_up