COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн “АЧААР” Монгол улс “СААРАЛ ЖАГСААЛТ”-д орсон уу

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Европын холбоо анх удаа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд  татварын хувьд ил тод бус тогтолцоотой, хамтран ажилладаггүй улс орон, бүс нутгийн "хар жагсаалт"-ыг дэлгэсний дотор Монгол Улс багтсан. Агуулгадаа “Монгол Улс татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын Дэлхийн форумын гишүүн биш. Мөн ЭЗХАХБ (OECD)-аас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцод нэгдээгүй. BEPS буюу "Татварын суурийг гажуудуулж ашгийг шилжүүлэх" асуудалтай тэмцэх, энэ талаарх стандартуудыг хэрэгжүүлдэггүй зэрэг нь Монгол Улс энэ жагсаалтад багтах шалтгаан болсон” гэж Европын холбоо тайландаа тусгаж байсан.

Энэхүү тайлангаа гаргах буюу Монгол Улсыг хар жагсаалтад оруулахаасаа өмнө Европын холбооноос Монгол Улсын Сангийн яаманд дөрвөн чиглэлээр татварын орчноо сайжруулах, хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх, шалгуур шаардлагуудыг татварын хуульдаа тусган оруулах зөвлөмж  бүхий ил захидлыг хүргүүлсэн байдаг. Харин уг захидлын хариуд Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Танай тавьсан шаардлага манай хууль тогтоомж, ялангуяа, манай татварын хуультай нийцэхгүй байна” гэсэн утгатай захидал илгээснээр манай улсыг татварын хар жагсаалтад орсон. Хариу захидлын дэлгэрүүлсэн орчуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын цахим хуудастаа тавьснаар оруулав.

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙН ХАРИУ ЗАХИДАЛ

Утга: ЭЗХАХБ-ын Глобал форумын BEPS ба MAC-ийн талаарх Сангийн яамны байр суурь

Би таны 2017 оны аравдугаар сарын 23-ны өдрийн захидалд хариу бичиж байна.
Мэдээлэл харилцан солилцох, BEPS-ийн санаачилгыг нэвтрүүлэх замаар татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох, татварын бааз суурийг хамгаалахын төлөө ЭЗХАХБ-ын хичээл зүтгэлийг Монгол Улсын Сангийн яам өндөр үнэлж дэмжсэн.

Бид, Глобал форумын эхэлсэн цагаас хойших үйл ажиллагаа, үр дүнг идэвхтэй хянан ажиглаж байна. Монгол Улсын Сангийн яамны хувьд форумын үзэл санааг дэмжиж, 2017 оны аравдугаар сард Тбилиси хотноо болсон Глобал форумын бүсийн уулзалтад төлөөлөгчдөө явуулж форумын ажилтнуудтай харилцаа холбоогоо өргөжүүлсэн. Бид форумд нэгдэхэд тавигдсан шаардлагуудыг хянан үзэж форумд оролцохын тулд авах арга хэмжээнүүдийг нягталж байна.

Гэсэн хэдий ч, Глобал форумын санаачлагыг хэрэгжүүлэхэд хоёр үндсэн саад байна. Нэгдүгээрт, манай дотоодын хууль эрх зүйн орчинд форумаас тавьж буй шаардлагыг биелүүлэх боломжгүй юм, тэр ч утгаараа манай татварын алба банкнаас мэдээлэл авах боломж нь хязгаарлагдмал байдаг. Хоёрдугаарт, Монголын татварын системийн техникийн дэд бүтэц, аюулгүй байдал нь форумын стандартыг дагаж мөрдөхөд хангалтгүй байна.

Үүний зэрэгцээ, бид татварын гол гол хуулиудиа шинэчлэх хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд үүнд форумын шаардлагатай холбоотой заалтуудыг тусгасан. Форумд нэгдэхийн ач холбогдлыг бид ойлгож байгаа бөгөөд нэгдэх асуудлаар Засгийн газар ба УИХ-ын шатанд эцсийн шийдвэр гарахыг хүлээж байна. Бид Глобал форумын нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулж буй танилцуулах хөтөлбөрийг явуулж Глобал форумыг сонирхож байгаагаа илэрхийлэн албан ёсоор захидал хүргүүлэн нэгдэнэ. Нэгэнт Глобал форум ба MAC нь хамтдаа тул, улмаар бид гарын үсэг зурж соёрхон батлана гэж бодож байна.

BEPS-ийн Хамаарах хүрээний гишүүнчлэлтэй холбоотой асуудлаар зарим зүйлд бид эргэлзэж байна. BEPS-ийн хэрэгжилт нь хөгжиж буй орнуудын татварын байгууллагуудын хувьд төвөгтэй учраас BEPS-ийн Хамрах хүрээний гишүүнчлэлд оролцох хүсэлт гаргах нь Монголын татварын албанд бэрхшээлтэй байх болно. Бид BEPS-ийн зарим үйл ажиллагааг удирдан явуулж чадах хүртэлх хэмжээндээ дотоодын хууль тогтоомждоо шинэчлэн нэгтгэж байна. Цаашид BEPS-ийн үйл ажиллагаанд нэмэлт үнэлгээ хийх болно. Иймд бид энэ цаг үед Хамрах хүрээнд нэгдэж чадахгүй.

Хүндэтгэсэн,
БУЛГАНТУЯА Хүрэлбаатар
Сангийн Яамны Дэд сайд

 

Түүний энэхүү хариу захидлын улмаас Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орох нөхцөл байдал үүссэн гэж Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд болон зарим эдийн засагчид үзэж буй. Энэ асуудлаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодруулахад “Миний явуулсан захидал одоогийн “Саарал жагсаалт”-д ороод байгаа асуудал хоорондоо ямар ч холбоо, хамааралгүй. Тухайн үед Глобал форумаас татварын орчноо дөрвөн чиглэлээр сайжруул гэсэн шаардлага бүхий бичиг ирүүлсэн. Үүнийг нь шууд хүлээж авах хууль эрх зүйн орчин манайд бүрдээгүй байсан. Тиймээс судалж үзнэ гэсэн утга бүхий хариу захидал илгээсэн. ФАТФ-аас мөнгө угаахтай холбоотойгоор Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан ба татварын орчныг сайжруулах тухайн бичигтэй энэ асуудал ямар ч холбоогүй гэдгийг дахин хэлье. Тэс хоёр агуулгатай зүйл байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин эдийн засагчид үүнийг хоорондоо хамааралгүй асуудал биш гэж үзэхгүй байгаа юм. Эдийн засагч Х.Батсуурь “Европын холбоо, Фатф гэдэг хоёр байгууллага бол энгийнээр хэлбэл, нэг талхны хоёр зах буюу нэг шугаман дээр ажилладаг байгууллага. Энэ хоёр газар нягт хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанд мониторинг хийж, ямар улс мөнгө угаах, терроризтэй тэмцэх асуудалд хойрго хандаж байна, аль улсын татварын орчин нь мөнгө угаахад хамгийн хялбар байна гэх мэт агуулга өөр боловч эцсийн дүндээ нэг зорилготой асуудалд хамтардаг гэсэн үг. Товчхондоо, Европын холбооны гаргасан дүгнэлтийг оролцуулаад ФАТФ хар, саарал жагсаалтаа гаргадаг юм. Европын холбооны татварын хар жагсаалт бол манай улсын нэгдэн орсон Global forum (Банкны ил тод байдал, мөнгө угаалт), BEBS (Татварын орчны ил тод байдал)-д тулгуурласан жагсаалт. Харин ФАТФ-ын гаргадаг хар, саарал жагсаалт нь өөрсдийнх нь шалгуураар гардаг ч гэлээ Европын холбооны шалгууртай бараг л ижилхэн байдаг. Энэ утгаараа ФАТФ хар, саарал жагсаалтаа гаргахдаа Европын холбоо болон OECD-аас асууж, хамтарч шийдвэр гаргадаг гэж шинжээчид үздэг” гэж тайлбарлав.

Тэрчлэн BEPS-ийн татварын шаардлагууд нь хөгжиж буй орнуудад хэрэгжүүлхэд тун хэцүү гэсэн Сангийн дэд сайдын байр суурийг зарим шинжээчид үгүйсгэж байна. Учир нь BEPS-ийн шаардлага нь харин ч манай одоогийн татварын орчноос хамаагүй дээр, хамгийн гол нь ОФФШОР мөнгө хөрөнгийг хянах, эзэн тогтоох, татвар авах, улс дамнасан корпорацуудын татвараас зайлсхийх нүхийг хаах гээд манай улсад тун өгөөжтэй татварын орчныг бүрдүүлэх шаардлагууд байгаа юм. Зүй нь, оффшорын асуудал зөвхөн Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр ирсний улмаас олон улсын түвшинд хэлэлцээд, 2009 оноос нэгдсэн байдлаар шийдэх шийдэлд хүрсэн. ЭЗХАХБ (OECD)-аас санаачлан хэрэгжүүлж буй дэлхийн 141 орныг нэгтгэсэн Глобал Форум (Global Forum) өнөөдөр оффшорын асуудалд цэг тавих бүрэн шийдэл болж чадсан. Глобал Форумд нэгдэн орсон улсууд өнөөдөр өөр хоорондоо банкны харилцагчдынхаа мэдээллийг “Хүсэлтийн дагуу” шууд солилцож байгаа нь эдгээр улсуудын алинд ч олон улсын түвшинд толгойны өвчин болсон оффшор данстан нуугдах, бохир эх үүсвэртэй мөнгөө нуух нөхцөл үгүй болсон. Бохир эх үүсвэртэй хөрөнгө, татвараас зугтаалгасан мөнгөө нуудаг оффшор данстай иргэдээ илрүүлье, хууль бус хөрөнгийг буцаан татья гэж санасан, хүссэн улсын Засгийн газар бусад улсууд руу хандаж хүсэлт гаргахад л банкны харилцагчдын бүх мэдээллийг авах боломжтой байдаг. 2018 оноос эхлэн энэ асуудал бүр хялбар болж байгаа бөгөөд оффшорчдын мэдээллийг авахыг хүссэн улс албан ёсны хүсэлт гаргах шаардлагагүй харин улс орнууд өөр хоорондоо банкны харилцагчдын мэдээллийг автоматаар солилцох юм. Тиймээс Монгол Улс Глобал Форумд элсэн орсноор оффшорын асуудлыг цогцоор нь шийдэх бүрэн боломжтой болох юм.

Гэсэн ч олон улсын татварын шинэчлэлийн хүрээнд хийж буй үйл явцад нийцэх, нэгдэх тал дээр Монгол Улсын Засгийн газар санаачилгатай ажиллаагүй, хэнэггүй үйлдэл гаргасан нь Монгол Улсыг хар жагсаалтад оруулахад хүргэсэн ба энэ нь Монгол Улсын төр, засгийн чадамж ямар түвшинд буйг илэрхийлж болно. Ил тод, шударга бус татварын тогтолцоотой улс орон гэдгээрээ цоллуулан хар жагсаалтад орлоо гэж дэлхий нийтэд зарлуулах нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, түүгээр төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн хямралаа давах зорилтод сөрөг нөлөө үзүүлдэг. Уг нь, ЭЗХАХБ-ын дэргэдэхь Глобал форумд гишүүнээр элссэн улсууд банкны харилцагчид, гүйлгээний мэдээллийг ил тод болгох харилцан солилцох үүргийг хүлээдэг. “Мэдээллийг шаардсаны дагуу гаргаж өгөх” төсөл 2009 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө ихээхэн боловсронгуй болж дэлхийн 141 улсын Засгийн газар, банкууд харилцагчдын мэдээллээ “хүсэлт гаргаж, шаардсаны дагуу” солилцон оффшорын асуудалд үндсэндээ цэг тавьж чадсан байна. Харин “мэдээллийг автоматаар солилцох” ажиллагааг дэлхийн 100 гаруй улсууд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Нөгөөтэйгүр, ффшорын асуудалд цэг тавихаар дэлхийн 141 улс нэгдэн орсон Глобал форумд манай хоёр хөрш боох ОХУ, БНХАУ, Казахстан, цаашилбал алдарт оффшор Кайманы арлууд болох Панам, Хонконг, Арабын Нэгдсэн Эмират улс гээд бүгд орсон байдаг. Харин авлига, ядуу буурайгаараа алдартай Замби, Зимбабве гээд Африкийн цөөн хэдэн улсууд, мөн Монгол Улс л нэгдэн ороогүй байгаа нь нэгийг хэлж байгаа буй за. Ингээд хөөгөөд үзвэл татварын орчноо сайжруулаагүй, мэдээлэл солилцох форумд элсэн ороогүйгээс үүдэн оффшор бүсэд данстай иргэдийн тоо нэмэгдэж, улмаар мөнгө угаах үйл ажиллагаа болж хувирч, эцэстээ ФАТФ-ын саарал жагсаалтад орох нөхцөл байдал үүсчээ. Ерөөс ФАТФ-ын саарал жагсаалтад орох болсон шалтгааны үндэс суурийг Сангийн дэд сайдын мэдэмхийрч бичсэн захидал тавьсан гэж хэлж болохоор. Хэрэв 2017 оны аравдугаар сард Европын холбооноос ирүүлсэн захидалд өндөр ач холбогдол өгч, Европын холбооны тавьсан татварын орчны нөхцөлийг хангаж ажилласан бол өнөөдөр Монгол Улс Зимбабветай зэрэгцэж, саарал жагсаалтад орж, нэр хүндээ, хөрөнгө оруулалтаа дэлхийн тавцанд алдахгүй байх байлаа. Тэгэхээр Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан “ачтан” Сангийн дэд сайд Х.Булгантуяа, цаашлаад энэ захидлыг бичих үүрэг даалгавар өгсөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуцлага хүлээх ёстой болох нь.

Европын холбоо, ФАТФ, Глобал форум, OECD, BEPS гэж ямар статустай байгууллага вэ?

Европын холбоо: Европ тивийн 28 тусгаар улсын эдийн засагулс төрийн нэгдэл юм. ЕН-ийн иргэдээс таван жил тутамд Европын парламент сонгогддог. ЕН-д дэлхийн нийт хүн амын 7.3 хувь болох 500 сая хүн амьдарч, дэлхийн нийт ДНБ-ийн 20 хувийг бүрдүүлдэг. 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог 15 гишүүн улсдаа нэвтрүүлжээ. Гишүүн орнуудаа төлөөлөхүйц эрхтэй тул НҮБДХБИх 8Их 20-ийн уулзалт, хэлэлцээрт байнга оролцдог.

ФАТФ: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхий нийтийн санхүүгийн системийг хамгаалах бодлогыг боловсруулж, дэлгэрүүлэх үүрэг бүхий Засгийн газар хоорондын, хараат бус бүлэг юм. ФАТФ-ын зөвлөмж нь дэлхий нийтийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

OECD: Төлөөллийн ардчилалчөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 36 гишүүн орноос бүрдэх олон улсын байгууллага юм. Тус байгууллагын ихэнх гишүүд нь өндөр орлоготой эдийн засагтайхүний хөгжлийн индекс өндөртэй, хөгжилтэй орнууд болно. Европоос гадуур орнуудад гишүүнчлэл олгох болсон. 1961 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн конвенцын дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нэртэйгээр өөрчлөн байгуулагджээ.

BEPS: Дэлхийн бүх улс орнуудыг хамруулах зорилготой, одоогоор 90 гаруй улсын оролцоотойгоор боловсруулж буй BEPS нь олон улсын татварын тогтолцоог үндсээр нь шинэчилж татварын шинэ систем, стандартыг бий болгох зорилготой зууны гэж хэлж болох өөрчлөлт бүхий ач холбогдолтой төсөл юм. Төслөөс хэрэгжүүлэхээр зорьж буй өөрчлөлт, татварын шинэчилсэн системийн үндсэн агуулга нь улс дамнасан корпорацуудын ашиг орлогоо татваргүй, эсвэл бага татвартай орчин руу шилжүүлэх замаар ашгийг зувчуулах явдлыг зогсоох бөгөөд үүний тулд энэхүү шударга бус үйлдэлд боломж олгож буй олон улсын татварын хууль, эрх зүйн орчинд буй цоорхой, орон зайг бөглөх асуудал юм. BEPS төслийг хэрэгжүүлэх нь дэлхийн бүх л улс орнууд, ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд энэ ч үүднээс OECD-ээс төслийн шат шатны хэлэлцүүлэгт сонирхогч талууд, улс орнуудыг хөгжлийн түвшингээс үл хамааран адил, тэгш эрхтэйгээр оролцож санаа оноог нь тусгасан эрх зүйн орчинг бүрдүүлэхэд боломжоор ханган ажиллаж байгаа юм.  Судлаачдын үзэж буйгаар BEPS ийг хэрэгжүүлэх нь хөгжиж буй орнуудын, ялангуяа уул уурхай, байгалийн баялагт суурилсан эдийн засаг бүхий улсуудын хувьд харьцангуй  тааламжтай татварын орчныг бүрдүүлэх юм. Улс дамнасан корпорацуудын татвараас зугтах, орлогоо нуух боломжийг хаасан, татварын хуульд буй цоорхой, нүх сүвийг хаасан стандарт хэрэгжүүлэх давуу тал бүрдэж буй юм. Харин манай улс эдгээр шаардлага, стандартуудыг ямар ч хоёргүй утгаар улсдаа ашигтай хэлбэрээр татварын хуульдаа тусган оруулах хэрэгтэй юм. Тиймээс татварын хуулийн өөрчлөлт нь хараат бус татварын мэргэжилтэн, экспертүүдийн оролцоотойгоор хэрэгжих ёстой.

Global forum: Дэлхийн форум нь 2017 оны байдлаар нийт 147 гишүүдтэй бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын хүрээнд татварын зорилгоор мэдээлэл солилцооны ил тод байдлыг хангах олон улсын тэргүүлэх байгууллага болсон. 2017 оны байдлаар 49 улс нь автоматаар мэдээлэл солилцож буй бөгөөд 2018 онд автомат мэдээлэл солилцох гишүүн улс 100-аас дээш болно гэсэн мэдээллийг гаргасан байна. Манай улс 2017 онд татварын хар жагсаалтад ороод гарахдаа Глобал форумд нэгдэн орж, хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан байдаг. Глобал форум хэрэгжсэнээр манай улс дэлхийн аль ч өнцөг буланд байх оффшор дансны мэдээллийг шууд илрүүлэх, мэдээлэл авах боломжтой болж буй нэг онцлготой. ХаринГлобал форумын эдгээр стандартууд  манай улсад хэр түвшинд хэрэгжиж байгаа нь одоо болтол тодорхойгүй, нууцлаг байгаа юм.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
609665
3 эможи

Зочин
2019-10-31 16:37
Хүрэлсүхээ ! Энэ балай авгайг зайлуулаачээ. МАН бас 60 тэрбумын гамшиг авгай ирсэн.
Зочин
2019-10-30 12:25
МИЙЁО-ГИЙН ХҮНДЭЭ. СУМЬЯАБАЗАР НАРТАЙ ХАМТ МАНАН -Г ТӨЛӨӨЛДӨГ.
Зочин
2019-10-29 20:22
МАН-н мангарууд цүнх барьж гүйсэн гмчийнүүдийг том том албан тушаалд тавьсаны гор нь гарч байна.Булгантуяа гэдэг энэ авгай НИК-н Оюунгэрэлийн цүнхмйг барьж их гүйсэн дээ.
зочин
2019-10-29 06:31
булгантуяа чи бадамжунайтайгаа зайлаарай
Зочин
2019-10-26 23:25
Ч.Хүрэлбаатар сайд одоо болио. Булгантуяаг харлуулж өөрөө ялаас мултрах гээд жүжиг тавьж байна уу. Ийм нарийн мэдээлэл Хүрэлбаатар сайдад л байгаа. Саарал жагсаалтанд оруулахгүй байх ёстой ажил хариуцсан хүн нь Сангийн сайд шүү, Монгол улсын санхүүг атгаж байгаа хүн.
Иргэн
2019-10-25 12:20
Зөв л хариу өгсөн байна. Булгантуяаг буруутгах хэрэггүй. Ер тэгээд биднээс хамаагүй хөгжилтэй юмны учир начрыг сайн мэддэг, бидэнд хууртаад байхгүй олон улсын байгууллагаас бидэнд шаардлагаа тавьж байгаа гэдгийг бүгдээрээ анхаарах хэрэгтэй. Тулга тойрсон юм яриад бултаганаад байх хэрэггүй. Хий гэснийг нь л тууштай хийж алдаагаа эргэлт буцалтгүй засаж залруулах хэрэгтэй! Өөр юм байхгүй. Буруутан хайвал 76 руу л явж очино.
аа
2019-10-25 08:22
үнэн л бичсэн бна ш дэ. юунд чичрэлдээд байгаан Зи сда эдийн кзасгмйн өршөөлийн хууль хэрэгжүллэээ биз дэ
Зочин
2019-10-25 03:08
Үнэн бодит байдлыг хариултандаа бичсэн бна. Шударга бна. Саарал жагсаалтад улс орноо оруулсан хүмүүсийн ялыг Булгантуяад үүрүүлэх зорилго хэний санаа вэ. Эх орон элгэн түмнээ хуурдагтайгаа адилхан дандаа өнгөлөн далдалж дэлхийг хуурах гээд яахав
Зочин
2019-10-25 02:07
Zochin
2019-10-25 00:00
Zuv bna shudraga unen bga bdliig l bichsen bna shd ded said maani odoo unen ug helsen hund hun ustei gedgiig haruulna biz naad 76 bishee kkk 75 maani
зочин
2019-10-24 18:47
олон улсын тавигдаж байгаа шаардлагыг хангахгүй түүнд нийцсэн хуули журам ни маруухан байгаа хуулиа мөрдөж хэрэгжүүлдэггүй бүгд авилга танил талаар эсвэл буруу мөнгөөр ашиг олох сонирхолтой тийм хүмүүсийн цуглуулга монголд байгааг гаднаас ни хараад л олон улсын байгуулгууд мэдэж байдаг болсон цаг.хуули ни нийцэхгүй байгааг үнэнээр ни хэлсэн л байна өөр яах юм бэ олигархууд өөрсдөдөа нийцсэн хуули гаргаад ард түмэн монголд хэрэгтэй олон улсын шаардлагад нийцсэн хуули байхгүй байгаа л юм байна шдээ
МАН-ын их цэвэрлэгээнд
2019-10-24 17:01
МАН бөгсөө чирсэн, гэдсээ унжуулсан хөгшин залуу авгай нараа цэвэрлэ.
keyboard_arrow_up