COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Японы Ерөнхий сайд нар уулзлаа

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг илгээсэнд талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ мөн илэрхийлжээ.

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзотой дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абэ Шинзогийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609527
1 эможи

Зочин
2019-10-22 11:36
keyboard_arrow_up