COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Концессын гэрээнд хайр зарлагч

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Концессын гэрээний асуудлаар шалгагдаж буй хэрнээ  дахин концессын гэрээтэй холбогдож байдаг үгүй мөн  сонин хүн ээ. Сонин ч гэж дээ. Амташсан хэрээ 13 дахихын үлгэр л болов уу. Эрхэм Сангийн сайд гуайг  төрөлх нутгийнхаа  Хотгор шанагын уурхай, уурхайн хувьцаа эзэмшигчдийг хоорондоо хувьцаагаа худалдсан гэх болон концессын гэрээтэй холбоотой хэд хэдэн асуудлаар хэрэг бүртгэл явуулан шалгаж байгаа тухай бор шувууд нисээд эхэлчихсэн.

Түүний хэргийг  шалгах явцад концессын болон уурхайн лиценз зарсан хэргүүд хөвөрч байхад  албан тушаал ашигласан уу, ангийн нөхдийнхөө мэдэхгүйг далимдуулсан уу 2020 оны төсвөөс унаган  нутаг, өөрийн тойрогтоо концесс нэрээр дахин 130 тэрбумыг төгрөг төсвөөс авахаар тусгасан байсан  гэнэ.

Тэрбээр  энэ удаагийн “Концессын гэрээ” гэгчээрээ “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас, Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын ажил” өнөөх 130 тэрбум төгрөгөөр эхлүүлэх юм байх. Сүүлийн үед  хүн болгон л шахуу “Концессын гэрээ”  ярьдаг болсон нь ийм учиртай ч юмсан уу даа. Гэхдээ Эрхэм сангийн сайд арай л даварсан үйлдэл гаргасан тул ийнхүү АТГ-ынхны  овоо хараанд өртсөн  бололтой. 

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609497
1 эможи

Зочин
2019-10-22 00:02
Зочин
2019-10-21 17:40
keyboard_arrow_up