COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэхгүй

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм. Энэ талаар  УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнээс тодруулга авлаа.

Тэрбээр "Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэхгүй. Харин 220кв-той айл 750кв цахилгаан эрчим хүч хэрэглэнэ. Тэрнээс илүү хэрэглэвэл төлбөрөө төлнө.

Сайжруулсан түлш хийх нүүрсээ "Энержи ресурс"-аас авахаа болид Тавантолгойгоос авах асуудал гараагүй. Тавантолгойн нүүрс болохгүй. "Энержи ресурс"-ын нүүрс чинь угаасан нүүрс учраас янз бүрийн хольц байхгүй. Ийм нүүрсээр л сайжруулсан түлш хийх боломжтой.  "Энержи ресурс"-аас 800 мянган тонн нүүрс үнэгүй авсан асуудлыг  сайн хэлж мэдэхгүй байна.  Ямартай ч 600 мянгыг лав авсан байх. Тэр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна гэдэг заалтын дагуу, Засгийн газрын хүсэлтийн дагуу үнэгүй нийлүүлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
609252
3 эможи

зочин
2019-10-18 15:23
ард иргэдээ яасан шулж хандаггүйн бээ шөнийн тарифаа тэглэх хэрэгтэйшдээ
Зочин
2019-10-14 15:52
keyboard_arrow_up