COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ сайдын албан бичгийн “ӨӨРЧЛӨЛТ”

2019 оны 10 сарын 14

Arslan.mnЗасгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гарын үсэг бүхий дахин нэг албан бичиг олны анхаарлыг ихээр татаж байна. Тодруулбал, “Цагаан шонхор гэрэгэ” НҮТББ шонхор шувууны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан албан бичиг илгээжээ. Харин үүнд нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариу өгсөн байна. Ингэхдээ тэрбээр албан бичгээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хаяглаж “Цагаан шонхор гэрэгэ” НҮТББ-аас ирүүлсэн хүсэлтийг үүгээр танд уламжилж байна. Хүсэлтэд дурьдсан асуудлыг судлан үзэж, түүгээрээ зохих хариуг өгнө үү” хэмээжээ. Албан бичгийг хялбаршуулж байгаа хэлбэр гэж ойлгох уу аль эсвэл асуудалд хутгалдахгүйн тулд албаар үүгээр, түүгээр гэх үгсийг сонгов уу.

Мэдээж ярианы хэлээр бол дээрх албан бичиг ойлгогдоно. Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга хүний гарын үсэгтэй албан бичиг байгаа нь тухайн асуудалд хэрхэн хандаж байгаагийн илэрхийлэл гэлтэй. Түүний хувьд өөрийгөө сэтгүүлч гэж хэлэх дуртай. Үнэхээр ч сэтгүүлчээр төгссөн байдаг. Харамсалтай нь албан бичиг гэхэд ч тааруухан агуулгагүй “цаас”-н дээр гарын үсэг зурсан нь түүнийг сайд, дарга, бичгийн хүн гэж хэлэхэд ичмээр.

      

Харин ч эсрэгээрээ албан бичгийн утга, найруулгыг их л нууц байдалтайгаар хийдэг болж дээ гэж бодохоор. Учир нь Л.Оюун-Эрдэнэ сайд хэдхэн хоногийн өмнө өөрийнх нь нэртэй холбогдсон албан бичгийн талаар тайлбар өгөхдөө мэдэхгүй, санахгүй байна гэх үгсийг хэлж байсан. 2016 онд МАН-ын генсекийн гарын үсэг бүхий хүсэлт бичиг Зам тээрвийн хөгжлийн сайдад очиж байжээ. Түүнд дурьдсанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Н.Энхбаатарыг МИАТ-ийн дэд захирлаар томилуулах хүсэлтэй байв. Тэр нь ч ёсоор болсон. Энэхүү бичиг нийтэд ил болмогц Л.Оюун-Эрдэнэ анхаарч, анзаарах байтугай тухайн бичгийг байгаа эсэхийг мартсан хэмээн тайлбарласан. Түүгээр ч зогсохгүй албан тушаалтай холбоотой бичгүүдийг сонгуулийн дараа авч байсан тохиолдлууд бий гэж батлан хэлсэн. Ийнхүү мань хүн 60 тэрбумын хэргийг “хөгжүүлэгчдийн” нэг байснаа илэрхийлсэн. Хийсэн, хэлсэн хоёр нь зөрсөн гэсэн үг л дээ. Үүнээсээ үлгэр авсан уу, их л няхуур байдалтайгаар албан бичигт үүгээр, түүгээр гэдэг үг ашигласан нь үнэндээ ямар боловсролтой боловсон хүчин болохыг нь харуулаад өгөв бололтой. Аль эсвэл албан бичгийн боловсруулалтад арай өөр стандарт тогтоож хэрэгжүүлэхээр болсон юм болов уу.

 

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
609236
10 эможи

ЗОЧ
2019-10-17 18:03
ДЭМИЙ ЮМ БИЧИХ ЮМ АЖИЛ ХАРИУЦДАГ ХҮН ӨӨРӨӨ Л ШИЙДЭЖ ХАРИУ ӨГ ГЭСЭН БАЙНА ӨӨР ЯАХ ЮМ ГАЙГҮЙ НЭГНЭЭ МУУЛАХ ГЭЖ ЯДАХ ЮМ ИЙМЭРХҮҮ ЯРИА ГАРГАХ ГЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ ШҮҮ
Зочин
2019-10-17 15:52
Хариуцсан салбарт нь шилжүүлэх нь зөв шүү дээ. Харин ч тэрэн дээр нь сэтгүүлчийн цухуйлгаад байгаа хүсэлтийг шийдвэрлэнэ үү гэчихвэл харин ч жинхэнэ ашиг сонирхол харагдана. Сэтгүүлч гуай та харин өөрөө төрийн ажлын мэдлэгээ дээшлүүлж байж ийм юм бич.
tur
2019-10-16 23:13
ene bichigend yamar ch aldaa alga.uulbul undug ch uutei haragdana.
irgen
2019-10-16 19:38
harin ch zov tsegtstei alban bichig bn.uur yahiin ?
Зочин
2019-10-16 12:53
Бичих, муулах юмаа олж ядах юмаа. Өөрийнх шийдэх асуудал биш бол ингэж л явуулна шдээ. Өөрт таалагдаагүй шийдвэр болохоор нийгэмд харлуулах гэж ингэж байгаа байх даа. Ингэлээ гээд дэмжлэг авах нь юу л бол.
Hurelsuh
2019-10-16 09:28
Ene gej neg hudalch said udahgui naad nuhriin chini unen tsarai il bolno tegehleer haraarai.novshnuud
teneg arslan
2019-10-16 00:37
oyun-erdenees ta nart vvnees ilvv oo hezee ch olohgui ergvv teneg huwia bodson archaagui lalaruud
Зочин
2019-10-15 09:34
Ajildaa hariutslagatai Shudarga zaluu bna lee, amjilt
Haha
2019-10-15 07:48
Shudarga gj boddog bsn gishuun n busdaasaa neg ih yalgaagui gedgiig medeh ter moch hahahahahah
Зочин
2019-10-15 07:26
Наад нөхөрчин хариуцлага хүлээж чадхгүй ялвал хожвол альч талд байна
Зочин
2019-10-15 02:42
hugatsaa yadan gej. harin ch sain bichsen medee bna
Зочин
2019-10-15 01:14
Hugatsaag ni har pls
2019-10-15 00:33
Ermu malnuda
Zochi
2019-10-14 22:25
Iim khuselt shiljuulsen bichig zunduu l yavdag. Ene nuguu SANTAJ UNURUUGIIN ajil u?
Иргэн
2019-10-14 22:14
Тэгээд яадгын. Буруутгах гэж мөн ч ядав аа. Өөр өө сэв олдохгүй байна уу. Энхболдыгоо хэлээч. Хууль бус юм нь бичээд дуусахгүй биз.
бат
2019-10-14 17:24
унэг шиг зальтай хундээ албан тушаалын толоо торсон эхээ ч худалдахад бэлэн
Зочин
2019-10-14 16:43
Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байгаа. Энэ хэдийгээ бодход
ХУДАЛЧ ОЮУН-ЭРДЭНЭ
2019-10-14 16:35
ХУЛХИ ОЮУН-ЭРДЭНЭ ЕСҮС ХРИСТЧИН
зочин
2019-10-14 16:22
юу нь буруу байгаа юм бэ, салбарын сайдыг нь судлаад хариу өг л гэсэн байна,өөрийнх нь шууд шийдэх асуудал биш учраас өөрөөр юу гэж хариу өгөх юм.хүнийг шүүмжлэх гэж ядах юм.
зочин
2019-10-14 16:22
юу нь буруу байгаа юм бэ, салбарын сайдыг нь судлаад хариу өг л гэсэн байна,өөрийнх нь шууд шийдэх асуудал биш учраас өөрөөр юу гэж хариу өгөх юм.хүнийг шүүмжлэх гэж ядах юм.
Зочин
2019-10-14 13:44
keyboard_arrow_up