COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тойрогтоо 231.2 ТЭРБУМЫН КОНЦЕСС ТӨСӨВЛӨЖЭЭ

2019 оны 10 сарын 13

Arslan.mn

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг МАН-ын нөхөд нь унагахдаа “Танхимын сайд нартаа 800 тэрбум төгрөгийн концесс өгсөн” гэж буруутгаж байв. Хачирхалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатад хамаарах концессыг гэрээг цуцалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхдүүдэд дур зоргоор нь концессын гэрээг өгсөн байдаг.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт 67.7, ХНХ-ийн сайд асан Н.Номтойбаяр 9.5,  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн тойрог болох Увс руу 130 тэрбумыг төсвөөс авахаар болжээ. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар "алдарт долоон концесс"-оо төсвийн гадуур батлаж, УИХ дээр нарийвчлан хэлэлцүүлэхгүйгээр зохицуулсан байдаг. Үүнийг тухайн үед Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар ухаж асуусаар байгаад, илрүүлж байв.  Тэрээр ОУВС-гийн хөтөлбөрт орж буй эмзэг үед концесс хэрэгжүүлэх нь буруу гэх санааг ч маш тодорхой илэрхийлсэн байдаг.

Гэвч У.Хүрэлсүхийн засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж буй Ч.Хүрэлбаатар нь алдарт долоод багтсан Увсын тойрогт хэрэгжих концессыг хасалгүй, 2020 оноос эхлэн төсөвт суулгахаар  оруулж иржээ. Тодруулбал,

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын концесс тухайн үедээ уг ажил 211.3 тэрбумаар төсөвлөгдөж байв. Тэгвэл 2020 оны төсөвт 231.2 тэрбум болж,  өртгөө 20 тэрбумаар өсгөж оруулж иржээ. 2020 оны улсын төсөвт төсөвлөгдсөнөөр авто зам барьсан компани 130 тэрбум төгрөгийг ирэх жил улсаас авах юм байна.

Монгол улсынхаа төлөө, ирээдүй хойчийнхоо боломжийг хулгайлж, ядуу зүдүү явах нөхцөлийг бүрдүүлж, их өрөнд жилээс жилд унагаж буй  Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдсээр байж, дараад хаацайлаад өнгөрч байх шиг байна. ШУДРАГА ЁСНЫ СЭЛЭМ БАЙДАГГҮЙ АЖЭЭ! 

Жилээс жилд Монгол Улсын төсөв алдагдалтай батлагдаж, гадаад өр нь нэмэгдсээр байна.  Төрөөс баяжих сонирхолтой ийм хүмүүсийг сонгох эсэх эрх нь иргэд бидний гарт бий гэдгийг санахтун. 

АРСЛАН.мн мэдээллийн сайт концессын гэрээтэй холбоотой баримтуудыг цувралаар хүргэж байна. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
609205
5 эможи

Irgen
2019-10-15 21:09
Ene odoo urubduuleh geed bgaa ym uu. Mongoliin ediin zasgiig unagaaj uuriinhuu amidraliig uud ni tatsan hulgaich shuu dee
Манлай
2019-10-15 19:45
Зам тавих нь зөв өө. Замтай бол хурдтай. Хурдтай бол хөгжилтэй. Хөгжилтэй бол амьдралтай.
Иргэн
2019-10-15 17:28
Күрэлээ күү котгор шанагын уурхай руугаа зам тавиулахаа мартав аа ер нь яахаараа дандаа УВСЫН нөкдүүд улсын авдар ухаад байна аа урд нь бас л ЧОЙЖОО
Hudlaa ner hundre usgih geed l muu hulgaich
2019-10-15 16:21
Songogch
Зочин
2019-10-15 14:51
Эдийн засаг сэхээнд байсан. Сэхээнээс гарлаа. Эмнэлэгээс гарлаа гэх мэт сүржин яриад байсан. Монгол улсаа улам бүр өрөнд оруулж өөрсдөө баяжаад ичихгүй байна уу. Монголын ард түмнийг хууран мэхлэгчид
Songogch
2019-10-15 13:39
Hurelbaatar chi mongol ulsiig dahin urund oruulj sangiin hurungiig samarch hayalaa. Bur saaral jagsaaltad orohoor bolloo. Nuguu shildeg ediin zasagch, sain ajilladag sangiin yam yasan be. Uuriiguu uvsiin ter teneg kaxak Sainbilegiin Anhbayar gegcheer hamgaaluulsan post bichuulj uuriiguu umguuluhuu boli.
Irgen
2019-10-14 18:24
Hurelbaatar gej tusub idej hanadaggui nuhur dee. Uvsad ded butets geed ahiinhaa huugeer hiilgej bui ajil ni heden terbumiig idej bgaam buu med dee ATG shalfaach
Зочин
2019-10-14 11:36
Ymar ch ur ashiggui Horongo oruulaltiig hiine gej Tatvar tologchdiin mongiig hair gamgui idej bna daa, Hynalt shalgalt gej bna uu
Зочин
2019-10-14 11:34
nerteigeer ni UB-g uvs ruu nuulgechiheech
Зочин
2019-10-14 11:33
Yasan hanaj tsaddaggui hulgaich ve,..
зочин ш дэ
2019-10-14 09:35
Ямар гэрлүүгээ зам тавьчихсан биш. наад замаар чинь Увс Баян-өлгий ховд завхан говь-алтай аймгийнхан оросруу шууд хар замаар гарах боломжтой болж байгаа юм мидрэлүүдээ
Зочин
2019-10-13 22:39
Бат
2019-10-13 20:34
Энэ замыг тавих нь буруу биш ээ.Мянганы замын нэг хэсэг гэж ойлгож бна.
Зайл зайл нов шоо
2019-10-13 14:20
Үтэр зайл
Зайл зайл нов шоо
2019-10-13 14:20
Үтэр зайл
Зочин
2019-10-13 13:16
Одоо энэ засаг бүүр өмнөхөөсөө илүү өм цөм идэхнээ маныхан м.энхболдийн үед арай гайгүй байсан одоо жэнко засаг 2 ч хуу хамнадаа
Зочин
2019-10-13 02:26
keyboard_arrow_up