COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд “Нурсултан Назарбаев“ Олон улсын нисэх буудалд газардлаа

2019 оны 10 сарын 10

Arslan.mnКазахстанд 25 жилийн дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын "Нурсултан Назарбаев" Олон улсын нисэх буудалд газардлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны хүмүүс угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулав. 

Албан ёсны айлчлал энэ сарын 10-12 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609111
2 эможи

Зочин
2019-10-10 22:06
Зочин
2019-10-10 12:37
сонирхолтой
keyboard_arrow_up