COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн 6 дүүргийн өрхүүдэд нэг удаа ҮНЭГҮЙ олгох ШИЙДВЭР гаргалаа

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа.

Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй.

Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. 

Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609069
1 эможи

zochin
2019-10-10 10:02
unegui gej nudla yarij tatwar tulugchdin mungig idehee bolitsgoo khulgaich naraa
Иргэн
2019-10-10 00:36
Болиочээ.наад дэмий зуухтүлшиндээ цацсан мөнгөөр өдийд бараг бүх гэр хорооллыг орон сууцжуулах боломжтой байсан юм.
Зочин
2019-10-09 23:11
Огцор
2019-10-09 17:11
Цэрэнбат огцор
Зочин
2019-10-09 16:20
зочин
2019-10-09 14:09
хүмүүсийг тохуурхасан байдалтай их л ёжтой инээмсэглэсэн байх чинь
keyboard_arrow_up